• Latest
  • Trending
Д.Энхбат: Би нам гэж сонголгүй, иргэдийн сонголтыг хүндэтгэж ерөнхийлөгчид дэвшиж байна

Д.Энхбат: Би нам гэж сонголгүй, иргэдийн сонголтыг хүндэтгэж ерөнхийлөгчид дэвшиж байна

2021-05-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, April 15, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Энхбат: Би нам гэж сонголгүй, иргэдийн сонголтыг хүндэтгэж ерөнхийлөгчид дэвшиж байна

by admin
2021-05-08
in УЛС ТӨР
0
Д.Энхбат: Би нам гэж сонголгүй, иргэдийн сонголтыг хүндэтгэж ерөнхийлөгчид дэвшиж байна

“Зөв хүн электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг
СЕХ бүртгэсэн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Өнөөдөр “Зөв хүн электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн авсан албан ёсны мэдээ ирлээ. Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу Д.Энхбатыг СЕХ бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Нийгмийн үзэл санааны төлөвшил болоод сонгогч олны итгэлийг даах нэр дэвшигчийг бид олон нийтээс санал асуулга авч дэвшүүлсэн. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл ажиллагаа, цаашлаад сонгуулийн дараа дараагийн үйл ажиллагаандаа оролцох эхлэл ийнхүү тавигдаж байна. Бид төрийн эрх мэдлийг булаацалдаж буй хоёр намын тогтолцооноос ангид сонголт хийх боломжтой боллоо. Монгол Улс төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаатай анх удаа сонгох гэж байна. Монголын үе үеийн сонгуульд хамгийн зөв системийг тогтоосон онцлог сонгуулийг нэр төртэй, ялалтад хүрсэн үр дүнтэй дуусгана гэсэн итгэлтэй байна. Ерөнхийлөгчөө захиалъя гэдэг санал асуулгад зөвхөн дотоодод гэлтгүй гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд сошиалаар идэвхтэй хамрагдсан. Цаашид ч ийм жишиг тогтоосой гэж хүсч байна.

Хан-Уул дүүргээс сонгогдсон хууль батлах эрх бүхий хүн. Бидний амьдарч буй нийгэм эрх мэдэлтэй хүмүүст бус, шударга шүүлтийн дунд байвал эдийн засаг болоод нийгмийн амьдрал хөгжих болно. Үндсэн хууль баталсан бол заавал хэрэгжүүлэх ёстой. Сүүлийн хоёр сарын хугацаанд МАН-ын охин нам гэж сошиал хуудаст бичиж байна. Дараагийн удаа манай намаас сонгогдох эсэх нь цаг хугацааны асуудал. Хэрэв бид МАН-тай эвсэж тохирсон бол Д.Энхбат өнөөдөр энд зогсохгүй байсан. Иймээс бид өөрсдийн сонголтдоо эзэн болж байна. Бид аль нэг намын захиалга авдаг улс төрийн хүчин биш. Улс төрийн тавцанд сонголттой сонголтыг олон нийтэд гаргаж өгөх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.ЭНХБАТ:

-Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлэхээр дэмжсэн та бүхэнд талархлаа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монголд нэг намаас хальж сэтгэх, сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Монголын төрийн гурван институцэд Монголын шилдэг хүмүүсийг урьж ажиллуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно. Намайг дэмжиж байгаа иргэд улс орныхоо төлөө ажиллаж чадах хүмүүс нэгдэж ажилласаай гэж хүсч сонгож байгаа гэж бодож байна. Бид Монгол Улсыг хөгжүүлэх гарцыг хамтран зүтгэгчидтэйгээ бий болгох болно. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана.

Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг аль нэг намын төлөөлөл байх албагүй. Бидний хувьд Засгийн газрын өмнө орж ажил хийдэггүй, шу.налгүй, ху.лгай хийж, ху.дал хэлсэн түүхгүйгээр, ирээдүйг тодорхойлох зорилт тавьсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын үзэл баримтлалыг яагаад дэмжих болсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана. Эрх бүхий намын тухайд байх л зүйл. Гэхдээ хэлбэр бол цаг хугацаа. Би энэ эвслийг сонгосны учир бол Монголын гурван сая хүн нийтээрээ эх орныхоо хөгжилд, нийгмийн амьдралд улс төрийн хүчний зүгээс оролцох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Би нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч аль нэг намыг сонгоогүй. Иргэдийн байр суурь, хандлагаас шалтгаалж энэ эвсэлд нэгдсэн. Өнөөдөр оролцоог л тэргүүн эгнээнд тавих шаардлагатай болоод байгаа юм. Хүн бүр оролцохгүй бол гаслаад л байна. Тиймээс хүн бүрийн оролцоо чухлыг таниулахыг зорьж ажиллах болно.

С.УНДАРМАА

Эх сурвалж: news.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.