Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд буй АН-ын гишүүдтэй өчигдөр очиж уулзсан . Тэрээр, би ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. “Та 30 жил гаруй энэ улс төрд байсан. Намын тамгыг хуурамчаар үйлдсэн баримт нь энэ байна” гээд өгсөн. Үүнээс нааштай хариу хүлээж байна. Одоогийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар овooхойны асуудал шийдэж өгөөгүй юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар их гэгээн бодолтой байв. Г.Занданшатар бол та нарыг удирдаж буй ангийн дарга гэсэн үг. Ярьж, хэлж буй зүйлсийг тодорхой шийдэх хэрэгтэй.

Долоон минутад түүхт хуулийг баталлаа. Би хэвлэл мэдээллийнхнийг ийм олон ирнэ гэж бодоогүй.
Та бүхэнтэй ил бишээр санал солилцох асуудлууд байна. Та бүхний ярьж байгаа асуудлууд Монголын ирээдүйн ардчиллын төлөө зүйл үнэнээсээ мөн. Би 2017 онд АН-аас ардчиллын төлөө гэж олон зуун мянган хүнээс санал авсан учир санаа сэтгэл зовж байна.
Харамсалтай нь эрх барьж байгаа намд коммунист намын үүр уурхай байсаар байна гэдгийг сүүлийн хэд хоногт харж байна” хэмээсэн билээ. Тэгвэл өнөөдөр ард иргэд хөл хорио сулруулсантай холбоотой үзэл бодлоо илэрхийлхээр цуглаад байна. Тэд нэг намын дарангуйлал тогтлоо бид эннээс урдчилан сэргийлж чадсангүй одoo тэмцэх цаг ирсэн байна.
Сонгуульд 4 намaaс нэр дэвших байсан бол нэг намыг нь хасчихлаа. Нэг намыг нь шахаж байна энэ бол луйвар хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна.













