АН-ын тамганы маргааныг Давж заалдах шатны шүүхээр өнөөдөр хэлэлцэнэ

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13.30 цагаас АН-ын тамга тэмдгийн маргааныг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ.

Сануулахад, АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай тус намын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ xvчингvй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнийг Ц.Туваан эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Туваан нь тус намыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй хэмээн мөн шүүхэд хандсан байдаг.


Харин хоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх хоёр нэхэмжлэлийг “түдгэлзүүлж” шийдвэрлэсэн юм.

Latest articles

Related articles

spot_img