Дубайд автомашины дугаар $10 сая доллараар зарагдлаа

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон дуудлага худалдаа дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон тухай Gulf News сонин мэдээллээ. Тодруулбал, тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр автомашины АА9 дугаар $10,35 сая доллараар арилжаалагджээ. 

“Буяны энэ арга хэмжээнд оролцох боломжийг бидэнд олгосон шейх Мохаммедад (АНЭ-ийн Ерөнхий сайд ба Дубайн захирагч) би талархаж байна” хэмээн АА9 дугаарын эзэн, нэрээ нууцалсан эрхэм хэллээ. Энэ өдөр мөн U31, T38, E51 дугааруудыг борлуулж арилжаа нь нийтдээ $13,2 сая долларын ашиг авчирсан ажээ. Дээрх мөнгийг ядууст хоол хүнс тараах кампанид зориулах юм.

Үнэ хаялцагсдын дунд АНЭ-ийн Ерөнхий сайд ба Дубайн захирагч Мохаммед бен Рашид Аль Мактум ч багтаж байлаа. Автомашины дугаар арилжих өмнөх дээд амжилтыг 2016 онд тогтоосон ба тэр үед D5 дугаар 9 сая доллараар зарагдсан байв.

Дөрөвдүгээр сарын 12-нд эхэлсэн Рамадан сарын өмнө Дубай хот нийтдээ 100 сая порц хоолыг ядууст тараана гэж амласан юм. Үүний мөнгийг буяны зарим байгууллагууд янз бүрийн арга хэлбэрээр бүрдүүлж байна.

Latest articles

Related articles

spot_img