Вакцин хийлгэж чадахгүй байгаа харшилтай иргэдэд өгөх зөвлөмж

Вакцин хийлгэж чадахгүй байгаа харшилтай иргэдэд Харшил судлалын нийгэмлэгээс дараах зөвлөмжийг хүргүүллээ. Уг зөвлөмжид дурдсанаар дараах иргэд вакцин хийлгэж болохгүй аж. Гэхдээ зайлшгүй шаардлагаар тусгай нөхцөлд хийж болох юм байна.

  • Өөр, өөр бүлгийн, олон эмэнд хүнд хэлбэрийн харшилтай
  • Эм тарианы харшлаас анафилаксийд орж байсан
  • Вакцин хийлгээд харшлын урвал илэрч байсан
  • Шалтгаан тодорхойгүй анафилаксийд орж байсан
  • Ховор тохиолдол зарим өвчинтэй.

Харин дараах иргэдэд огт вакцин хийхгүй ажээ.

  • Өмнө нь вакцин хийлгээд анафилаксийд орж байсан
  • mRNA суурьтай Covid-19 вакцины эхний тунг хийхэд харшил өгч байсан
  • Вакцин дахь зарим найрлагаас харшил өгч байсан

Latest articles

Related articles

spot_img