УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, бүртгүүллээ. Түүний хувьд өчигдөр МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан даруйдаа АН-д элсэж байгаагаа мэдэгдэж, улстөрчийн үнэмлэмжээ унагасан.

Түүний хувьд өмнө нь 2012 онд бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Тухайн үед С.Ганбаатар гишүүнийг АН-д элсэх тухай мэдээлэл хэвлэлүүдэээр гарч эхлэхэд нэгэн сүр дуулиантай мэдэгдэл хийсэн.
Энэ бол 2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр хийсэн мэдэгдэл. Тэрбээр “Намайг том нам, бүлэглэлд орох тухай мэдээлэл гарсан байна. МАНАН-д орохгүй. МАНАН-д орж байснаас ү.х.с.э.н минь дээр…С.Ганбаатарт намууд хэрэггүй, ард түмний итгэл найдвар хэрэгтэй. Бусад намуудтай хамтрахад бэлэн” хэмээж байв.
Гэтэл эрхэм гишүүн энэ үгээ мартаж, ард түмнийхээ итгэл найдварыг үл тоон Ардчилсан намд элслээ.













