• Latest
  • Trending
У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан

У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан

2021-04-28
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, March 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан

by admin
2021-04-28
in НИЙГЭМ
0
У.ХҮРЭЛСҮХ: Надад хоёрхон сонголт байсан

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй ярилцлаа.

Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараг гарсангүй. Ингэхэд та  хаачсан юм бэ?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Би ажлаа хийгээд суурин байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөх гээд өдөр тутмын ажлууд бас бишгүй л байна.

Таны цагийг хэмнэх үүднээс гол асуултуудаа шууд асуугаад явчих уу?

За тэгье.

-Корона вирус дэлхийд ид дэгдэж байх үед та Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тухайн үед эмнэлгийн ор, эм тариа, тоног төхөөрөмж, вакцин авах зэрэг бэлтгэлээ хангалттай хийгээгүй гэсэн шүүмж сүүлийн үед гарах боллоо. Энэ үнэн үү?

Энэ худлаа. Аливаа зүйлийг шүүмжилж болно. Гэхдээ олон мянган хүний өдөр шөнөгүй, нойр хоолгүй, ар гэрээ орхин, амь насаараа дэнчин тавин зүтгэж байгаа хичээл зүтгэлийг үгүйсгэж огт болохгүй.

Би одоо сайн санаж байна. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд бид хилээ хааж зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ бол маш чухал алхам болсон. Үүний үр дүнд дэлхий нийтээрээ барьц алдан хямарч байхад бид 10 сар дотооддоо корона вирусийн халдвар алдалгүй барьж чадсан юм. Та бод доо. Тэр үед дэлхийд вакцин гарах нь битгий хэл амны маск ч олдохгүй, олон мянгаараа амь насаа алдаж, хүн төрөлхтөн яах учраа олохгүй сөхөрч байсан үе шүү дээ. Хэрвээ бид 10 сарын өмнө цар тахлыг дотооддоо алдсан бол өнөөдөр манай улс ямар нөхцөл байдалд байх байсан бол гэж бодохоор аймшигтай байгаа биз.

Энэ 10 сарын хугацаанд эмнэлгүүдээ өргөтгөж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, хоёр ч шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, эм тариа, тоног төхөөрөмжийн зохих нөөцийг бэлтгэж амжсан юм. Тухайлбал 7 сараас Ковакс хөтөлбөрт хамрагдаж, улс орнууд, вакцин үйлдвэрлэгч нартай гэрээ хэлэлцээр хийж, нийтээр вакцинжуулах боломжийг бүрдүүлсэн шүү дээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт хүн амаа вакцинжуулж байгаа үзүүлэлтээр манай улс Ази тивдээ Бахрейн, Саудын Араб, Сингапур, Катар, Монгол гээд эхний тавд явж байна.

Танай Засгийн газрыг огцроход иргэд бухимдалтай хоцорсон. Та яагаад огцорсон юм бэ? Эсвэл зарим хүний  ярьж байгаагаар  хариуцлагаас зугтчихсан юм уу?

-Шуудхан хэлчихье. Улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ.

Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар. Харамсалтай нь, энэ бүхэнд  Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан байх.

Цар тахал дээр улс төр хийж, УОК, Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан. Өнөөдөр болж байгаа улс төрийн үйл явдлуудаар энэ бүхэн нотлогдож байгааг ард түмэн маань харж байгаа байх. Ийм нөхцөл байдалд  шахаанд орсон Засгийн газар хэвийн ажиллана гэдэг туйлын хүнд шүү дээ.  Энэ үед надад хоёрхон сонголт үлдсэн. Нэгдүгээрт, цар тахлын хүнд нөхцөлд тэдний зохиосон зохиолын дагуу хэдэн сайд нараа ээлж дараалан огцруулж, Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон, цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах. Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан.

Эцэст нь хэлэхэд, би тэдний тавьсан урхинд орж, улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш.

2020 оны сонгуульд танд итгэж МАН-д саналаа өгсөн боловч таныг огцорсонд гомдолтой байгаа иргэдэд та юу хэлэх вэ?

Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг би эхлүүлсэн ажлуудаа дуусгаж хариулах болно.

Намайг Баянгол дүүргийн уулзалтын тайзан дээрээс буухад миний өмнө таягаа тулаад, ёслоод зогсож байсан азай буурлыг би огт мартдаггүй юм. “Зүтгээрэй миний хүү, бид чамд итгэж байгаа шүү, зүтгээрэй” гэж хэлж байсан нь миний сэтгэлээс огт гардаггүй юм. Ийм их итгэл найдвар, ачаа үүрчихээд би хаашаа явах билээ дээ. Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой. Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна.

Таны энэ хариултаас харахад та Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн үг гэж ойлгож болох уу?

Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга  ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.

Та огцрох үедээ “Ерөнхий сайдын хувьд олон зүйлийг хэлэлгүй залгиж ирлээ, албан тушаалаа өгч байгаад УИХ-ын гишүүнийхээ хувиар дэлгэнэ, шаардлагатай бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө” гэсэн. Түүнээс хойш сураг гарсангүй. Тэр юу болсон бэ?

Тийм ээ. Надад хэлэх үгнүүд байгаа. Гэхдээ энэ цар тахлын хүнд үед улс төр ярьж, гал дээр тос нэмж олон түмнээ бухимдуулж болохгүй. Яг үнэндээ өнөөдөр ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш. У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна. Юу чухал вэ гэвэл энэ цар тахал, эдийн засгийн хямралыг хохирол багатай хэрхэн яаж давж гарах вэ, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ яаж ажилтай орлоготой байлгах вэ, хэвийн амьдралдаа яаж хурдан эргэн орох вэ гэдэг асуудал туйлын чухал байна.

Үүнд л бид хаа хаанаа анхаарч, эв нэгдэлтэй, талцал хуваагдалгүй, төр засаг, ард түмнээрээ нягтран энэ зовлонг хамтын хүчээр давж гарах ёстой.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй боллоо. Үүнд МАН-ын нөлөө байсан гэсэн  яриа яваад  байна. Та Ардын намын даргын хувьд үүнд хариулт өгөөч…

Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Энэ асуудлыг Үндсэн Хуулийн Цэц шийддэг юм. Үндсэн хуулийн Цэц хэнээс ч хараат бус шүүх байгууллага. Энд улс төрийн нам битгий хэл төрийн тэргүүн ч нөлөөлж чаддаггүй юм.

Танай намыг тараана гээд Ерөнхийлөгч мэдэгдчихсэн. Дуулиан шуугиан болоод л байна. Та энд ямар хариулт өгөх вэ?

Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Догсомын Бодоо, Солийн Данзан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа.

Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж, нэг хүний дарангуйлал тогтох байх. Харин манай ард түмэн тайван замаар олж авсан энэхүү ардчиллаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой юм шүү.

АН хоёр хуваагдаж, дотоодын зөрчил ихтэй байна. Эрх баригч намын даргын хувьд энэ асуудал дээр ямар бодолтой байна.

Улс төрийн бусад намуудын дотоод асуудалд оролцох нь улс төрийн хувьд соёлгүй зүйл л дээ. Гэхдээ та асуусан учраас би бодлоо хэлье.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс байгаа. Бид нэг л эх оронтой. Ардчилсан нам бол Монгол гэдэг айлын нэг тулгуур багана гэж би боддог. Ардчилсан нам хагарч бутрах нь Монголын эрх ашигт хохиролтой. Харин хурдан эв зүйгээ олж бэхжих нь Монголын ардчилал, улсын хөгжилд тустай.

МАН 100 жил, АН 30 жилийн түүхтэй шүү дээ. Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Одоо бид хүний өөрийнгүй эвдэрч хэмхрэх биш, эвлэлдэн нэгдэх цаг болсон шүү. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг даа.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хүн сонгогдвол нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн яриа байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Монголд өнөөдөр д.а.р.а.н.г.у.й.л.ал тогтох ямар ч боломжгүй. Монголын ард түмэн тэгж д.а.р.л.у.у.л.а.а.д байдаг ч ард түмэн биш. Нэг намын д.а.р.а.н.г.у.й.л.а.л.д орох гэж байна гэсэн хиймэл айдас үүсгэж улс төр хийх явдал байсаар л ирсэн. Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгодог болсон. Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг.

Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой.

Ер нь бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй. Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй. Зөвхөн нийт ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч байх ёстой.

Та бод доо. Айлаар зүйрлэвэл аав нь үр хүүхдүүдээ талцуулж, хооронд нь зодолдуулаад байвал тэр айлын амьдрал ямар байх бол. Эцэг амгалан бол гэр амгалан гэж үг байдаг даа.   Эцэст нь хэлэхэд цар тахлын амаргүй цаг үед ажиллаж байгаа Засгийн газрын ажлыг элдэв улс төргүйгээр тайван хийлгэх нь туйлын чухал байна. Цар тахал, өвчин зовлон, ялангуяа вакцинжуулалтыг улстөржүүлж огт болохгүй. Ард түмний амь нас, аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал шүү.

Надад уг нь өөр олон асуулт байна л даа. Гэтэл та яриагаа өндөрлөх шинжтэй болоод явчихлаа…

Энэ гай зовлон илааршиж сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна. Улсынхаа их баяр наадмаа ч манай ард түмэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ гэж итгэж байна. Монгол хүн амны билгээрээ гэж сайхан үг байдаг даа. Тэр үед хоёулаа дахин сайхан ярилцъя.

Амлалт гэж ойлголоо. Цаг зав гаргасан танд баярлалаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.