Өнөө орой КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50,400 тун AstraZeneca вакцин Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирнэ

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50,400 тун AstraZeneca вакцин өнөөдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн нислэгээр ирэх нь. Уг вакциныг ХӨСҮТ-ийн агуулахад горимын дагуу хадгалах юм байна.

Манай улс өмнө нь 14,400 тун AstraZeneca вакциныг гуравдугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Ингэснээр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт 64,800 тун вакциныг нийлүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20% буюу нийт 600,000 иргэнийг хамруулах 1,200,000 тун вакциныг үнэ төлбөргүй үе шаттайгаар авах тухай ГХЯ-наас мэдээлж байсан юм.
Үүнээс хуваарийн дагуу 5 дугаар сар хүртэл AstraZeneca вакцинаас 112,800 тунг нийлүүлэх аж.

Харин хөтөлбөрийн хүрээнд Pfizer вакцинаас 25,740 тунг авсан билээ.

Latest articles

Related articles

spot_img