Энэ сарын 10-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн билээ.
Тухайлбал, ХӨСҮТ-ийн захирал Баттөр ‘ХӨСҮТ болон ЭМЯ анхнаасаа 28 хоног буюу өвчний хоёр нууц хугацааны турш хөл хорио тогтоох санал гаргасан. Коронавируст халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч ойрын хавьтал болсон, нууц хугацаандаа байсан иргэдийн илрүүлэлт их хэмжээгээр гарч, халдвар авсан хүмүүсийн тоо өдөр тутам өсөж байна. Хөл хорионы төгсгөлд нас баралт нэмэгдэх магадлалтай. Хөл хорионы төгсгөлд нас баралтын тоо буурахгүй, нас баралт нэмэгдсэн тохиолдолд бид дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүснэ’ хэмээсэн.
Хатуу хөл хорио тогтоохгүй бол дөрөвдүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас б.арна гэсэн тооцооллыг судлаачид гаргасан. Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж, нас ба.ралт нэмэгдсээр байна. Иймээс холбогдох албаныхан хөл хориог дахин 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа юм.
Иймээс халдварын тоо буурахгүй байгаагаас үүдэн хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.













