ХУД-ийн 12-р хороо, Зэвсэгт хүчний 326-р ангид 19 настай цэрэг салаан даргадаа зо дуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа н ас ба.рсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд болсон.
Түүнчлэн хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, д.а.р.а.м.талж буй бичлэг цацагдсан билээ.
Эл болон хилийн цэргийн анги, салбаруудтай холбоотой асуудлуудаар яг одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин:
Д.Ганзориг даргаас асууя. Хохирогчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэмцэх мөнгө олгоно гээд байгаа. Хэдэн төгрөгтэй тэнцэх мөнгө амлаад байгаа юм. Хүний амьдралд зэрлэг балмад та.нхай этгээдийн гарт амиа алда.хаас илүү зовлон гэж байхгүй.
Гэтэл амийг нь 5 жилийн цалингаар тооцоод нөхөн олговор олгоно гэж байгаадаа уучлал гуйхгүй юм уу. Улс нь өртэй. Насаар нь тэтгээд явсан ч яах вэ дээ. Яаж тэгж хэлж чадаж байна аа. Амьдралд нь тааруулж хариулаад байгаа юм уу. Энэ хариулт чинь з.өрчилтэй. Хүний сайхан хүүхдүүдийг авч явж байгаа шүү дээ. Тэгээд ү.хүүлчихээд ийм мөнгөн дүн хэлж болдог юм уу. Холбогдох улсууд я л зэмээ аваад явна гээд байх юм. Хэн хэн орох юм бэ. Сэтгэлзүйн асуудлыг судалж байна уу г.а. ж д. о.нтой, хүнийг да р а мталдаг хүмүүсийг хэрхэн ялгаж цэрэгт татаж байгаа юм бэ. Дарга офицеруудаа яаж сонгож шалгаруулдаг вэ. Дарга цэрэг нарыг томилдог ямар дүрэм журам байдаг юм бэ?

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг:
Хууль эрхзүйн хүрээнд тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөнгөн дүнг санхүүгээс авч хэлэх ёстой. Ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөн дүн. Хүний амь насыг мөнгөөр тооцох нь буруу. Хууль эрх зүй нь ийм байгаа шүү гэдгийг хэлье.
Холбогдох улсууд гэдэг нь салаан захирагч, тухайн ангийн харуул манаанд гарч байгаа бие бүрэлдэхүүнийг төрийн албанаас чөлөөлсөн. Зэвсэгт хүчинд оруулсан хугацаа нь тэдгээр хүмүүст ч гэсэн үнэтэй зүйл байсан юм шүү гэдгийг ойлгоорой. Сэтгэлзүйн судалгааны хувьд удирдагч, офицер албан тушаалд томилогдож буй хүмүүсийг цэргийн мэргэжлийн боловсролтой, албан тушаал хаших чадварыг харгалздаг. Сүүлийн гурван жилийн эрүүл мэндийн судалгаагаар цэргүүдийн дунд сэтгэлзүйн ө.вчтөй хүмүүсийн тоо жилд 1,5 хувиар нэмэгдэж ирж байна. Нарийн судалгаа байхгүй учраас хариулахад хүндрэлтэй байна. Нийгмийн асуудал болчхоод байна.














