Жүжигчин О.Амгаланбаатар kopoнaвиpycийн халдвар авсанаа өөрийн цахим хуудаснаа зарлаад байна. Тэрбээр ‘ХӨСҮТ-д Covid-19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчихээд хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов.
Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Бас бид нөхөрлөлийн тухай дахин нэг бодож үзэх хэрэгтэй боллоо.
Алкохолы н хэрэглээ асар өндөр байгааг эргэж нэг харах ёстой байх. Материаллаг зүйл, махан биеийн хэрэгцээнээс илүү ухамсар, ухааны тал дээр нийгмээрээ анхаарах ёстой санагдлаа.
Тэгээд ер нь эцэст нь бие биеэ хайрладаггүй юмаа гэхэд бусдад их гомдолгүй, бусдыг бас их гомдоолгүй мөрөөрөө салганаж яваад жамаараа 60,70 хүрээд өнхөрчих нь зөв юм байна гэж би лав бодох боллоо.
Үүнийг сургамж гэж харалгүйгээр өөртөө юу ч наалгүйгээр хүн муулж муулчихаад бахь байдагтаа хэвээр үлдвэл байсхийгээд л иймэрхүү хэцүү мэдээ сонсогдох биз дээ.
Бид ер нь хүний тухай ам уралдан ярьдаг мөртлөө өөрийнхөө өөний тухай ярих тун дургүй. Үүнийгээ л больё!!!
Аа нээрэн тийн энэ koвид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаа д тун хүн д байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхитэйгээр вакцинаа хийлгээрэй. Санаа амар сайхан аялж зугаалъя’ гэжээ.














