Л.Оюу-Эрдэнэ: Том толгойлсон нөхдөд хариуцлага тооц, Л.Бямбасүрэнг шаардлагатай бол ажлаас нь чөлөөл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулжээ.  Тэрээр ‘Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү’ гэжээ.

Latest articles

Related articles

spot_img