Дэлхий дахинд халдварын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Үүнтэй холбоотойгоор 133 улс олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээ, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд хязгаарлалт, хөл хорио тогтоогоод байна. Үүнд Япон, БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг Азийн 25 улс, Швейцарь, Итали, ХБНГУ, ОХУ, Дани, Их Британи зэрэг Европын 41 улс багтаж байна.
Түүнчлэн АНУ тэргүүтэй Америк тивийн 24 улсад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа бол Ойрхи Дорнодын 9 улс, Африк тивийн 34 улс хөл хорио тогтоожээ. Үүнээс гадна дэлхийн 80 улс дотоодын хөдөлгөөнөө манай улсын нэгэн адил хязгаарлажээ.
Харин дэлхий дахинд өнөөдрийн байдлаар өвчлөл гараагүй БНАСАУ, Туркменистан, Кирибати, Тонга, Палау, Тувалу, Науру гэсэн долоон улс байна.