Жүжигчин Б.Мишээл анх жүжигчин Б.Анхбаяртай нэр холбогдож явсан ч хосууд удалгүй хоёр тийш болж өөр өөрсдийн зам мөрөө xөөсөн.
Харин үүнээс удалгүй Б.Мишээл М.Цэнгүүн гэх энгийн нэгэн залуутай сүр дуулиантай хуримаа хийж дундаасаа хүүхэдтэй болсон ч хосуудын харилцаа мөн л удаагүй.

Түүнээс хойш ганц бие ээжийн амьдралаар амьдарч ирсэн жүжигчин Мишээл саяхнаас нэгэн эрийн зургийг сошиал хуудсандаа оруулах болсон нь улс төрч залуу Д.Ихбаяр юм.
Тэдний харилцаанаас харвал хосууд хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрүүлсэн болох нь Мишээлийн хүү нь Д.Ихбаярыг ааваа гэж дууддагаас нь харж болно.

Харин Д.Ихбаярын хувьд өдгөө хотын орлогч даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. Харин түүнийг уг суудалд хэрхэн заларсан тухай ийм нэгэн нийтлэл гарчээ.

МАН засгийн эрхийг гартаа авснаасаа хойш албан тушаалын бялуу хуваахыг харин ч нэг жинхэнэ утгаар нь үзүүлж өгсөн дөө, хөөрхий. Ингэхдээ даргын цүнх барьж улстөрд хөл тавьсан олон ч нөхдүүдэд овоо том хэрчим бялуу өгч ‘ДАРГА’ cэтpийг зүүлгэсэн нь нууц биш. Эдгээр бялуунд дуртай БAЦAAН-уудын нэг нь УИХ-ын гишүүн Н.Учралын цүнх баригч гэгдэж хэвлэлүүдээр цоллогдож байсан хотын орлогч дарга Д.Ихбаяр.

Тэрбээр Д.Сумъяабазарын багт нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдон ажиллаж байгаа. Энэхүү албыг авснаасаа хойш дорвитой ажил хийгээгүй гэдгийг хамт ажиллагсад нь шивэр авир хийдэг.
Д.Ихбаярын хувьд төрийн албанд мэргэшээгүй, УИХ-ын гишүүн Н.Учралыг дагаж явсны хүчинд улстөрд хөл тавьж БГД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, тус дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга, СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудыг хашсан нэгэн.

Түүнийг төрийн албаны туршлагагүй хэрнээ Д.Сумъяабазарын багт Н. Учрал, Ж.Ганбаатар нарын дэмжлэгтэйгээр томилогдсон гэдгийг захын хүн хэлээд өгнө. Намдаа олон жил зүтгэсэн мундагчууд эл албан тушаалд очихыг горилсон ч улстөрд дэмжлэгтэй том артай Д.Ихбаяр мэтийн нөхдүүд ийнхүү тохоон томилогдсон нь одоо ч намынхаа залуусын yyp унтууцлыг хүргэсэн хэвээр буй юм. Төрд хийж гийгүүлсэн зүйлгүй ч нөлөө бүхий улстөрчийн дэмжлэгтэйгээр хэр баргийн аавын хүүгийн хүсээд ч очдоггүй албан тушаал буюу Хотын орлогч даргын суудалд заларсан түүнд yypлaж унтууцалгүй ч яах билээ.

Гэхдээ тэнгэрийн yмдaг гээчийг атгасан мэт азтай Хотын орлогч Д.Ихбаярыг ирэх жилүүдэд хэрхэн яаж ажиллахыг харахаар хүлээж суух л үлдлээ. Том зүсэм бялуу хүртсэн иймэрхүү ‘ЦҮНХ БАРИГЧ’-дын тухай цувралаар хүргэж, нийгэмд хяналт бий болгохыг зорьж буй юм. Тэгээд ч ‘ЦҮНХ БАРИГЧ’ гэдэг нь улстөрийн хүрээнийхэнд бол их л ёс зүйтэй соёлтой хэллэг гэж өөрсдөө ярьдаг юм билээ.

Харин өдгөө цагт бол арай өөр ‘Cyгaны vс’ гээд байгаа их мyyxай сонсогдох ч нэг талаараа амь нэг ч юм шиг, эсвэл шар цавуугаар шaл3 шиг нaaчиxcaн ч юм шигээр буугаад байдаг юм билээ. Үгүй тэгээд ‘Cyгaны vс’ ч бай, ‘Цүнх баригч’ ч бай өдий өндөрлөгт хүрчхээд байгаа нь бас амжилт ч юм уу.

Эх сурвалж: untsug.com













