Халдвар манай улсад ихээр гарч буйта холбоотой нөөцийн асуудал бидэнд тулгараад байгаа. Үүнийг хурдан шийдвэлэхийг тулд байж болох нөөц бололцоонуудыг ашиглаж эхлээд байгаа юм. Тэгвэл зарим нэгэн нөөцийн газруудыг дурдвал Зургаан эмнэлгийг 1440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авсан байна.
Харин тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932, Дотоод хэргийн сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдийн байранд 200, яармаг дах спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор тус тус байрлуулахаар бэлдэж байна.
ЗГХМОНХГ-ын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 233000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.













