У.Хүрэлсүх: НДШ-г ямар ч ялгаваргүй тэнцүү байлга…

Коронавирүсийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буйтай холбогдуулан, Засгийн газраас ААН-үүд рүү чиглэсэн долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд, ААН-үүдийг зургаан сарын хугацаанд 26 хувийн НДШ төлөхгүй байх зохицуулалт багтсан юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт мэдээлэл өгөх үеэрээ,

  1. Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
  2. Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
  3. Тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШээс чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.04.06/ УИХ дахь МАНын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Вирусийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буй үзэгдлийг дайны нөхцөл байдалтай адилтган үз. Одоо л ажил олгогчдоо дэмжихгүй бол улс даяараа улам хор уршгийг урт хугацаанд үүрнэ. Тэгэхээр НДШ-ийн хасалтыг нийтэд нь хамруулах ёстой. Төрийн албан хаагчид, Төрийн өмчит ААН-үүд, тендер зарлагддаг компаниудыг ч бас НДШ чөлөөлөлтөд оруул“ гэсэн байна. Ерөнхий сайдын саналыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэхээр ярилцаж байгаа юм.

Latest articles

Related articles

spot_img