Өнөөдөр буюу 2021.03.15-ны өдөр Монгол Улсын Гавъяат жүжигчин Т.Ариунаагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1967 оны энэ өдөр Өвөррхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат Төмөр, Баянжаргал нарын охин болж төржээ.
Түүний хувьд нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ Л.Галмандахын удирдлага доор бэлтгэгдэж Нарны дуулал хэмээх хамтлагт дуулж байсан юм.

Одоо хүртэл Ариунаагийн дуунууд хүмүүсийн зүрх сэтгэлд шингэж, хааяахан нэг аманд аялагддаг дурсамж дүүрэн дуунуудыг ард олондоо хүргэж байдаг бидний хайртай дуучдын нэгт яалтачгүй багтах биз ээ.


