УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2021.03.15/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Ингэхдээ ‘Хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын зүгээс эрх зүйн шинэчлэлийг бэхжүүлэх шаардлага байна. Миний хувьд 4-5 хуулийн төслийг санаачилсан. Үүний нэг нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, өсөлтийг дэмжих тухай хууль юм. Мөн төрийн албыг хүчтэй байлгах үүднээс төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, ёсзүйн хэм хэмжүүрийг нэмэх, тэр тусмаа улс төрийн албан хаагчдад тавих шалгуурыг Төрийн албаны тухай хуульд тусгах нэмэлт, өөрчлөлтийг өргөн барилаа’ гэж мэдээллийн эхэнд хэллээ.
Цаашлаад хамгийн онцолж байсан алсын хараа нь ‘Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалт 30 гаруй жилийн хугацаанд гараагүй. Цаашлаад хүн амын өсөлтийг дэмжих, 30 жилийн дараа хүн ам таван сая болгох бодлогыг гаргах шаардлагатай. Иймд зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй хүнийг төрийн бодлогоор дэмжих, орон сууцтай болгох төслийг боловсруулсан’ гэв.













