Хоёрдугаар сард улсын жилийн инфляц 2.6 хувь байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн их буюу 8.9 хувиар өсжээ. Харин орон сууц, ус, цахилгаан, түлш, тээврийн бүлгийн үнэ 5.3 хувиар буурсан байна.
Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш улсын жилийн инфляц 2-3 хувийн түвшинд буюу Төв банкны зорилтоос нам дор түвшинд хэлбэлзэж байна. Энэ нь нэг талаас эдийн засгийн идэвхжил буурсныг харуулах үзүүлэлт болж байгаа юм.













