Монгол HD телевизийн ‘The Voice of Mongolia’ шоу нэвтрүүлэгт оролцож ‘Нэргүй салхи’ хэмээх сайхан уран бүтээлийг уянгалуулан, сэтгэл зүрхэнд хүртэл дуулж олны сэтгэлийг уярааж чадсан хүний нэг бол бүсгүйчүүдийн краш цол хүртсэн Э.Дашням юм.
Тэрээр төрөлхийн сайхан дуулдаг авъяасаараа дэлхийн олон орны үзэгчдийг байлдаг дагуулдаг Voice-ийн тайзан дээр гялалзаж явсан нэгэн.
Э.Дашням шатахуун түгээгч хийдэг байна. Өөрийн ажил мэргэжлийн талаар сонсогчиддоо ийнхүү сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Э.Дашням: ‘Ажиллаж л байна даа. Зарим үйлчлүүлэгч бензин авахдаа таниад зураг хөрөг даруулж байна. Яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэж асууж байх юм. Хүн голохоор ажил биш юм байна шүү. Олон жил ажиллачихсан туршлагатай түгээгчийг колонкууд ажилд авах гээд хайдаг юм байна. Гэснээс энэ манай Тасганы овооны Шунхлай хотдоо хамгийн хямд үнэтэй АИ-92 худалдаалдаг шүү. За, тэгээд ойрноос төлөвлөсөн ажил бас байна. Тэрнийг нь дөхүүлж байгаад хэлье манайхаан. Өөр ч сонин сайхан зүйлгүй дээ’ хэмээжээ.













