Суулт хийж гадаа хоносон Г.Буяндоржийн хөл нь хайрагдаж эмнэлэгт хүргэгдсэн гэв

Хонгилын прокуроруудын талаар ‘Ноёд’ группийн Ерөнхий захирал Г.Буяндорж, эхнэр МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Шударга шийдвэр гаргахгүй бол ‘Хэлмэгдэгсдийн хөшөө’-ний дэргэд суулт өлсгөлөн зарлаад байсан билээ.

Харин ЧГД-ийн засаг даргын орлогч Х.Алтаншагай суулт хийхээ зогсоох шаардлага хүргүүлсэний дагуу тэд 48 цаг суулт хийж зогсоосон.

Өнөөдөр ХЭҮК-д хүсэлт гаргах байсан боловч дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн биеийн байдал муудсан тул түр хугацаагаар хойшлуулжээ. Тодруулбал, түүний хөлийн хуруу хайрагдаж, зүрх нь өвдсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

 

Эх сурвалж: Socialmedee.mn

Latest articles

Related articles

spot_img