Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнийн танхимын Соёлын сайдаар Монгол HD телевизийн захирал Ч. Номин болоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэрээр 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.
Ч.Номин захирлын хувьд мэдрэмжийн хүчээр телевизийн салбарт шоу контентийн босго, түвшинг ахиулсаар байгааг салбарынхан нь өндрөөр үнэлдэг байсан бол одоогийн түүний зорилго илүү өндөр түвшинд очих шаардлагатай болоод байгаа юм.
Монгол телевизийн гаргаж буй нэвтрүүлэг, шоу контент нь Монголын ард иргэдийн үзэх дуртай нэвтрүүлгүүд хэдий ч Гадны соёлыг биш дотоодынхоо түүх, өв соёыг дэлхийд таниулах, цаашлаад экспортлох асар том үүрэг хариуцлага түүний нуруун дээр ирсэн. Соёлын салбар нь зөвхөн дуу, хөгжим төдийгүй эдийн засаг, аялал жуулчлал, өв соёл гээд бүхий л зүйлийг хамаарна. Цаашлаад үүнийгээ дэлхийд гайхуулж нөгөөтэйгүүр олон улсын зах зээлээс мөнгө босгох фронтын тэргүүн эгнээнд байх ёстойг ямагт сануулж байдаг. Үүнтэй зэрэгцэн нэн том бодлогыг хэрэгжүүлж, бие даан авч явах нь шоу контент, нэвтрүүлэг хийхээс тэс өөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэсэн шүүмжлэл түүнийг дагасаар л байх болно.













