Татварын алба ‘Оюутолгой’ ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.
‘Оюутолгой’ ХХК-аас 2021 оны 2 сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол, 2021 оны 3 сарын 04-ний өдөр буюу өнөөдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийн шилжүүлсэн байна.
Ингэснээр Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа. Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал:
– Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
– Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,
– АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулсан.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Монгол Улсын Сангийн яам – Ministry of Finance Mongolia
Монгол Улсын Засгийн газар
Монголын Татварын алба













