Улс орон бүрийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх, тэднийг шийтгэх хууль дүрмүүд харилцан адилгүй. Тухайн улсын хууль эрх зүй, нийгмийн байдлаас шалтгаалаад хорих газрын орчин, уур амьсгал, хэрэгтнүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргүүд нь чанга, сул янз бүр ч, ерөнхийдөө тэд бүгд л хоригдогсод, гэмт хэрэгтнүүдийг гэм буруугаа ойлгож, цаашдаа нийгэмд хөлөө олоосой, гаргасан алдаагаа ахин бүү давтаасай хэмээн хүсдэг юм. Гэвч бодит амьдрал дээр хэцүү нэртээс гараад зөв амьдарсан хүн тун цөөн нь харамсалтай.
Бид шорон гэхээр л саарал хана, нэг ор, тэгээд торон цонх л гэж ойлгоод байдаг. Тэгвэл энэ бодлоо яг одоо авч хаяарай. Яагаад гэвэл улс орнууд сүүлийн жилүүдэд хэрэг хийгээд шоронд орсон иргэдээ засан хүмүүжүүлэхийн тулд гэгээлэг, зөв орчин бүрдүүлэхийг илүүд үзэх болсон байна.
Гэвч энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг байна. Зарим улсын шорон маш гэгээлэг бас тансаг байхад нөгөө хэсэг нь маш бохир орчин нь бохир байдаг байна. Нэгэн жишээ дурдахад:
Испани улсын Аранхуэсийн шорон нь өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжтой. Мөн хана нь янз бүрийн үлгэрийн баатруудаар чимэглэсэн ба гадна тоглоомын өрөө хүртэл байдаг аж.
Харин Филиппин улсын Кесон хотын шорон нь унтах орон зай, ус, хоолны төлөө байнгын тэмцэл өрнөж байдаг байна. Тэд 20 хүний багтаамжтай өрөөнд 160-200 хоригдол байрладаг байна.
Энэ мэтчилэн тэнгэр газар шиг ялгаатай улс орнуудын хувьд. Манай улмсын хувьд тийм ч таатай орчинтой шорон гэж байхгүй. Хүн сайхан орчинд байвал сэтгэл санаа нь хүртэл сайхан болж зөв хүн болох талруугаа чиглэнэ. Шорон уг нь үлгэр жишээ хүн ‘үйлдвэрлэж’ гаргах үүрэгтэй ёстой. Амьдрал тэр бүртэй нийцдэггүй нь харамсалтай.













