Төр ард түмнийг хэрхэн шулж байгааг санхүүгийн өндөр мэдлэгтэй мэргэжлийн хүн Ард санхүүгийн нэгдлийн тэргүүн Ч.Ганхуяг маш энгийнээр ийнхүү тайлбарласан байна. Cap бoлгoн тaны цaлингийн 1/3 бyюy 1 caя төгpөгний цaлинтaй xvнээc 300,000 төгpөгийг төp тaтдaг бaйx нь. Ta 25 нacтaй эpэгтэй xvн бoл 35-40 жил тoгтмoл энэ мөнгийг cyyтгyyлнa гэcэн vг. Нийлбэр дүнгээрээ 144,000,000 төгрөг. Банкны хадгаламжны хүүгээр бодвол бараг 500.0 сая төгрөг.

Монгол эрэгтэй хүний дундаж насыг 66 гэж үзэхэд 65-н насандаа тэтгэвэрт гараад 1 жилийн дараа талийгаад өгнө. Тэгвэл 30, 40 жил хуримтлуулсан мөнгө улсын орлого болж, түүгээр дарга нар гадаад дотоодод зугаалах нь байна. Хэрвээ та 65 хүрэлгүй нас барсан бол мөн адил улсын орлого. Мөнгөний хэрэгцээ гарвал та өөрийнхөө мөнгөнд гар хүрэх эрхгүй. Банкнаас өндөр хүүтэй зээлнэ. Зээлээ төлж чадахгүй унаад өгвөл таны үр хүүхэд өрийг төлөх ёстой болно. 40 жил цуглуулсан мөнгөнийхөө ядаж тал хувийг ардаа үлдэж байгаа гэрийнхэндээ өвлүүлж болохгүй. Яагаад гэдгийг хэн ч асуудаггүй. Угтаа бол энэ таны л мөнгө, төр засгаас нэг ч төгрөгний оролцоогүй мөнгө. Бид өөр өөрсдийнхөө төлөө дугарахгүй, шаардахгүй, нэхэхгүй бол өөр хэн ч санаа зовохгүй.













