Монгол улс мөнгөгүй гэж их ярьсан. Бидэнд одоо гурван жилээр сунгасан, дараа нь дахин гурван жилээр сунах боломжтой 1,7 тэрбум доллар байна. Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр ЕСайд Оюун-эрдэнэ анхаарч ажиллаарай. Сангийн сайд санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Сангийн сайд Хүрэлбаатар ерөнхий сайддаа дандаа буруу мэдээлэл өгдөг байсан шүү.

Мөн оффшор бүсээс орж ирж байгаа мөнгө, орж ирээд угаагдаж байгаа, одоогоор ороод ирчихсэн байгаа мөнгийг Монголчууддаа тараах хэрэгтэй. Өрх бүрт нэг сая төгрөг олгож дээр хамтарч ажиллая. Жавхлан сайд их интернациональ сайд шүү. Бүх хүнтэй ажилладаг. Намчирхаж болохгүй сайд шүү. Өмнө сайд их намчирхдаг байсан. Энэ алдааг битгий давтаарай. Бид нэг л улс, нэг л Монгол шүү хэмээн ерөнхийлөгч захьлаа.













