УИХ-ын гишүүн С.Ганбаатар талбай дээр хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн өлсгөлөн зарлаж байна. Тэрээр ”Эрх баригч нам, Засгийн газар хариуцлагатайгаар ажиллаач ээ. Монгол ардын нам ардын нам биш СҮГ нам болжээ. Тэд сүр сүлдгүй эзэн биегүй болжээ. Бид Монгол нэртэй уурхай улс болж болохгүй. Рио тинтогийн сүгүүд ардын намыг удирдаж байна. Ардын намын Сүгүүд томилсон ерөнхий сайддаа хандаж хариуцлага тооцохыг шаардаж байна. Бид 35 настайдаа Рио-Тинтойтой тэмцэж эхэлж, өлсгөлөн зарлаж байлаа. Одоо би 50 гарчихлаа. Ард түмнийхээ буянаар би Улсын Их Хурлын гишүүн хэмээх эрхэм үүргийг хүлээсэн.

Монголын ардын нам, Монгол улсын ерөнхий сайд нь үнэн юм бол Оюу толгойгоо аваач. Монголыг удирдаж байгаа юм бол олон улсын шүүхэд 2051 онд Монголчууд юу ч авахгүй нь тодорхой болсон. Энэ гэрээг олон улсын шүүхэд өргөдөл гаргаачээ. Монголдоо ашигтай болох, Монгол хүн болгон байртай болох, ажилтай болох, өргүй болох боломжыг бүү алдаач гэж шаардаж байна.

400 тэрбум долларын үнэтэй эрүүл мэнд, амь гэдэг бол би өөрийнхөө амийг өндөрөөр үнэлээд байгаа юм биш. Ард түмэн бид сайхан амьдрах эрхтэй. Шөнийн -40 хэмд талбай дээр ард түмнийхээ төлөө тэмцэж өлсөглөн зарлаж хонолоо. Намайг дэмжиж 4000 гаруй хүн саналаа өглөө. Би тэмцэлээ хэзээ ч зогсоохгүй” гэлээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.












