• Latest
  • Trending
Мэдрэлийн эмч Мөнхжаргал: Xөл xopиoны yлмaac дэлхийн xvн aмын 38 xyвь нь нoйpгүйдэлд opcoн

Мэдрэлийн эмч Мөнхжаргал: Xөл xopиoны yлмaac дэлхийн xvн aмын 38 xyвь нь нoйpгүйдэлд opcoн

2021-01-26
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Мэдрэлийн эмч Мөнхжаргал: Xөл xopиoны yлмaac дэлхийн xvн aмын 38 xyвь нь нoйpгүйдэлд opcoн

by admin
2021-01-26
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
Мэдрэлийн эмч Мөнхжаргал: Xөл xopиoны yлмaac дэлхийн xvн aмын 38 xyвь нь нoйpгүйдэлд opcoн

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Жил гapуйн xyгaцaaнд vргэлжилж буй цap тaxлын yлмaac xvмvvcийн xэвийн aмьдpaл aлдaгдaж, vvнтэй xoлбooтoйгoop cэтгэл зvйн oлoн acyyдaл vvcч бaйгaaг cyдлaaчид xэлж бaйнa. Тэp дyндaa нийт xvн aмын дyнд нoйргvйдэл, cэтгэл гyтpaл, cэтгэл тvгших эмтгэг зэрэг сэтгэцийн асуудлууд түгээмэл тулгарч байгаа аж. Тиймээс бид энэ удаа нойрны асуудлууд, сөрөг нөлөө, хэвийн амьдралдаа эргэн ороход туслах зөвлөгөө мэдээлэл хүргэхээр УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Д.Мөнхжаргалтай ярилцлаа. 

Цар тахал гарснаас хойших жилийн хугацаанд нойрны эмгэг, асуудлуудын чиглэлээр ямар ямар судалгаа хийгдсэн бэ? 

Цар тахалтай холбоотой нойрны асуудлаар дэлхий дахинд нэлээдгүй судалгаа гарсан ба үүнээс бид хэд хэдэн тойм судалгааг тусгайлан авч үзэж байна. Анх БНХАУ-д халдвар илэрч, нойрны чиглэлээр судалгаа хийгдсэн байдаг.   Цар тахлын халдвар авсны дараа сэтгэл зүйн ямар бэрхшээлүүд тулгарч  буй талаар халдвар авч эдгэрсэн 3000 орчим хүнд хийсэн судалгаагаар сэтгэл түгших эмгэг хамгийн их хувийг эзэлж байсан. Үүний дараа сэтгэл гутрал, нойрны хямрал гэсэн гурван асуудал илүү их тулгамдаж байна. Цар тахлын халдвар хоруу чанар ихтэй, олон хүнд зэрэг халдварлах, нас барах эрсдэл өндөр байсантай холбоотойгоор вирусийн халдварын хоруу чанарын тухай мэдээлэл хүмүүсийн сэтгэл зүйд гэнэтийн хүчтэй цочруул болж өнчин тархины үйл ажиллагааны дааврын өөрчлөлтөөр сэтгэл зүйн айдас нь сэтгэл түгших эмгэгтэй болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Нойрны асуудал нь халдвар авсан хүмүүсээс гадна нийт хүн амын дунд түгээмэл тохиолдолж байх шиг байна? 

Халдвар тархахаас өмнө нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорионы улмаас дэлхий даяар нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байна. Цар тахал, хөл хориотой холбоотой сэтгэл зүйн асуудалд өртөж, нойрны асуудал үүсэж байгаа ба нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байх,  нойр хүрэхгүй байх, шөнөдөө хэд хэдэн удаа сэрж нойр хулжих эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.

Нойрны асуудал үүсгэхэд нөлөөлж буй зүйлс:  Хөл хорио тогтоосны улмаас нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байдал, гэнэтийн шийдвэрүүд

Амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хэвийн амьдралын горим алдагдах, биологийн процесст өөрчлөлт орсонтой холбоотой

Хөдөлгөөний дутагдалд орох. Гэртээ ихэнх цагийг өнгөрүүлж хэвтэх суух зэрэг байнгын нэг байрлалд байх нь нойргүйдэх шалтгаан болдог. Идэвхтэй хөдөлгөөн багассанаар цусны эргэлт удааширч, тархины хүчилтөрөгч багасаж, цусан хангамж мууддаг.

Архины хэрэглээ нэмэгдэх.  Италид хийгдсэн судалгаагаар архи, согтууруулах ундааны хэрэглээ хэвийн үеэс хоёр дахин ихэссэн байсан ба үүнээс үүдэн согтууруулах үйлчилгээний хэрэглээ ихсэх нь нойрны хямрал үүсэх гол шалтгаан болж байна. Санхүү, эдийн засгийн хямрал, ажлын байргүй болох, өдөр тутмын хэрэглээ нэмэгдэх зэргээс үүдэлтэй стресст орох. Утас, телевизор, компьютер гэх мэт дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор тархинд хэт их ачаалал үүсэн нойрны хямралууд илэрч байна.

Манай улсад коронавирусийн халдвартай холбоотой сэтгэл зүйн ямар судалгаанууд хийгдсэн бэ? 

Монгол улсад коронавирусийн анхны зөөвөрлөгдсөн тохиолдол  2020 оны 03 сарын 09-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш халдвартай нь батлагдсан 196 хүнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс судалгаа хийсэн.  2020 оны 03 сараас 8 дугаар сарыг дуустал халдвар авч эдгэрсэн хүмүүст хийсэн судалгаанаас 64 хувь 15-30 насны хүмүүс байсан бөгөөд залуу насны хүмүүст сэтгэл гутрах, нойрны хямрал элбэг тохиолдож байгаа нь тогтоогдсон. Цар тахлын өвчилж эдгэрсэн хүмүүсийн дунд тохиолдож буй сэтгэцийн эмгэгүүдийг бүсчилж үзвэл, Европын улс орны хүмүүсийн 57 хувь нь нойргүйдэлтэй, 40 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй
Америк болон азийн орнуудад  сэтгэл түгших эмгэг 21 хувьтай, сэтгэл гутрах, нойрны эмгэг нь 10 хувьтай гэсэн ялгаатай тоо гарч ирсэн. Халдварын тархалт үргэлжлэх хугацаа удаан, олон бүс нутгийг хамрах тусам сэтгэцийн өөрчлөлт, асуудал үүсэх байдал улам ихсэх хандлагатай байна.

Ер нь хэвийн, эрүүл нойр гэж ямар байхыг хэлэх вэ?

Нойр гэдэг нь хүний биеийн зориудын хөдөлгөөний булчин болон мэдрэхүйн эрхтэн дарангуйлагдаж, төв мэдрэлийн тогтолцооны жам ёсны бүтэн саатлыг хэлнэ. Нойр хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Энэхүү хэрэгцээ нь насны урвуу хамааралтай байдаг ба нярай хүүхдэд хамгийн их, өндөр насанд хамгийн бага нойртой байдаг. Хүний биеийн дотор эрхтний болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамгаалдаг. Биеийн өдөр тутам гүйцэтгэх ажлыг хэвийн явуулах шаардлагатай эрчмээр хангадаг. Хүн нүдээ аниад 10 минутын дотор унтаж чадаж байвал эрүүл хэвийн нойртой гэж үзнэ.

Нойрны асуудлаа шийдэхгүй үргэлжлээд байвал эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ? 

Бие болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг нойргүйдэл гэнэ.  Нойргүйдлийн улмаас ядарч сульдах, толгой өвдөх, тайван бус болох, анхаарал сулрах, уур уцаартай болох, мартамхай болох шинж тэмдгүүд илэрнэ.   Даралт ихсэх, бусад архаг хууч өвчин сэдрэх, ходоодны шарх, чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. Улмаар сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралд хүргэнэ. Бие махбодын хувьд  арьс загатнах, тууралт гарах, арьсны эмгэгүүд ч үүсч болзошгүй. Харин сэтгэл гутрал нь олон янзаар илэрдэг. Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн нэг хэсэг юм. Энэхүү байдал нь 14 долоо хоногоос дээш хугацаанд үргэжилвэл сэтгэл гутрах эмгэг болно. Энэ эмгэгийн үед уур уцаартай, тайван бус, гутранги үзэл бодол, ганцаардах, өөрийгөө буруутгах, нойргүйдэх шинж тэмдэг гарна.

Жирэмсэн ээжүүд нойргүйдэх нь ковидтой хэр холбоотой вэ? 

Жирэмсний үед дааврын өөрчлөлт явагддаг учраас нойрны асуудал гарч болно. Ковид-19 халдвартай шууд холбоотой биш ч хавсарч нойргүйдэж байж болох юм. Ялангуяа жирэмсний сүүлийн саруудад нойр багасах, гүн нойрсож чадахгүй байх асуудлууд элбэг тохиолддог.  Энэ нь хэсэгхэн зуурын өөрчлөлт учраас төрсний дараа хэвийн байдалдаа ордог.  Жирэмсэн ээжүүд маань хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Болж өгвөл оройн цагаар махан төрлийн хоол идэхгүй байх. Ураг томрохын хэрээр ходоод шахагдаж унтахад төвөгтэй болдог.  Оройдоо хөлөө халуун бүлээн усанд дүрэх, элдэв зүйлд санаа зовохгүй байх,  дэлгэцийн хэрэглээгээ багасгах нь унтахад эерэг нөлөөтэй. Нойргүйдэлтэй яваад байвал сэтгэл зүй тайван бус болж,  урагт тэжээл очих нь багасах дам нөлөөтэй учраас дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Шаардлагатай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Нойрны асуудалтай тулгарсан хүмүүс хэрхэн даван туулах вэ? 

Нэн түрүүнд өглөө босоод ажилдаа явдаг байсан шигээ урьд нь хийдэг байсан зүйлс, амьдралын хэв маягаа гэртээ хэрэгжүүлэх. Өдөрт доод тал нь 30 минут дасгал хөдөлгөөн хийх, лифтэнд суухгүйгээр шатаар явахыг хичээгээрэй. Архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах. Тархины эсийг сэргээх кафейн агуулсан хүнс, цайг өдөр болон орой уухгүй байхыг хичээх. Цар тахлын үеийн мэдээ мэдээллийг эрүүл мэндийн албан ёсны эс сурвалжаас авах. Дэлгэцийн хэрэглээг багасгах. Хөл хориог өөртөө зөвөөр ашиглах буюу шинэ дадал бий болгох, хоббигоо хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, шинэ зүйлс турших зэргээр аль болох идэвхтэй байх нь үр дүнтэй. Хөнгөн зэргийн нойргүйдэл илэрч буй хүмүүс  утсаар болон цахимаар мэргэжлийн хүнээс  эрүүл мэндийн зөвлөгөө авах.

Гүн нойрсох буюу чанартай нойр авахад туслах хоол хүнс юу вэ?

Юуны өмнө нойр сэргээдэг хоол хүнс буюу кофе, хар шоколад, кафейны агууламжтай хүнс, алкохол оройн цагаар хэрэглэхгүй байх. Харин ногоон ургамал жимс, эслэг ихтэй хүнс, байцаа, банана, зарим ургамлын гаралтай цай зэрэг нойр хүргэхэд нөлөөлдөг хүнсийг хэрэглэж болно. Үүнээс гадна сөрөг стресс үүсгэж буй зүйлсээ цаг тухайд нь шийдвэрлэх буюу стрессээ тайлах, авч буй мэдээлэлдээ цензуртэй хандах, аливаа сөрөг мэдээллийг даван туулах чадвартай байх нь нойрны асуудалд өртөхөөс сэргийлнэ.

Нойрны асуудалтай бол хэдий хэр хугацаанд хэвийн байдалдаа эргэн орох вэ?

Нойрны асуудал удаан хугацааны дараа арилдаг.  Гэхдээ тухайн хүний нойрны асуудал ямар цаг үед ямар байдлаас үүссэнээс шалтгаалаад хэвийн байдалдаа эргэн орох хугацаа нь өөр өөр. Дунджаар 1-3 сарын дараа хэвийн байдалдаа ордог. Хамгийн чухал зүйл нь таагүй мэдрэмжүүдээ гадагшуулж, хүмүүстэй харилцах, ярилцах, гэр бүлийнхэн, үр хүүхдүүдтэйгээ тоглох, өөрийн дуртай сонирхолтой зүйлсээ хийх хэрэгтэй. Үүнээс гадна халдвар хамгааллын дэглэм баримтлах тал дээр өөртөө хэт эмзэгээр хүлээж авахгүйгээр тайван, энгийнээр хандах нь зүйтэй. Хэт их төсөөлөн бодож, сүржин хандах нь сөрөг стресс үүсгэдэг.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.