Улс төрд хаврын салхи сэвэлзэж эхэллээ. Сайн дурын гэгдэх жагсаал цуглааны эцсийн зорилго энэ Засгийн газар биш байсан байх. Гэвч сөрөг хүчнийхэн иpгэдийн шyдapгa ёсны тэмцлийг өөp тийш нь чиглvvлэx, тypxиpax vйдлээ oлoн нийтийн сүлжээнд идэвхжүүлж байгаа нь тэдний троллын apмийн vйл aжиллaгaaнaac харагдсан гэхэд болно. Түрүүчээcээ жагсаал эхлэхэд халаад тавчигтай байсан нөхөр тус намын нэг гишүүний зөвлөх болж, ганган хослол өмссөнөөр халаасанд нь очсон гэдгээ батлав.

Ард түмнээ хайрлая намын дарга А.Отгонбаатар өнөө өглөө АН-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болж төрийн ордонд заларлаа. Гэхдээ бодит үнэн гэвэл иймэрхүү улс төрийн хуудуутай хувилдаан бус ард түмний, тэр дундаа шинэ үеийн залуусын нэгдэл Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг суудлаасаа буухад хүргэсэн. Жагсаал цуглаан ч тэгсхийгээд намжсан. Гэвч У.Хүрэлсүх жирийн нэг удирдагч биш гэдгээ харуулж, нөхдөө явуулан өөрөө Ерөнхий сайдын суудалд шигдэхийг хүссэнгүй. Тэр Монголын улс төрд цоо шинэ соёл авчирч багаараа огцрохыг илүүд үзлээ. Хөшигний ард чимээгүй хоолоо халбагадаж суухыг бусад сайдуудад зөвшөөрсөнгүй. Танхимаараа огцрох эр зоригтой шийдвэр гаргаж энэ бүх дуулиан, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн төлөөх тулаанд цэг тавьчихлаа. Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд үргэлж эрс тэс шийдвэр гаргаж, тэр нь ч байгаа онож ирсэн. Тэр болгонд олон зүгээс дэмжлэг авсаар ирсэн.

Ялангуяа түүний энэ удаагийн шийдвэр төрийн дээр ард түмэн байгаа гэдэг үзэл санааг нь баталж өглөө. У.Хүрэлсүх Монголын улс төрд цоо шинэ соёл авчирч чадлаа.













