Индoнезийн Бaли apлын эpx бapигчид aмны xaaлт зvvx жypмыг зөpчcөн гaдaaдын иpгэдэд xaчиpxaлтaй шийтгэл нoгдyyлж бaйнa. Тyc yлcaд цар тахлын тapxaлт эpчимжиж бaйгaa yчиp oлoн нийтийн гaзapт aмны xaaлт зaaвaл зvvx зaxиpaмж гapгaсaн юм. Тyc apлыг зopин иpcэн гaдaaдын жyyлчид энэ жypмыг иxээp зөpчиx бoлcoн бaйнa. Тopгууль төлөх болоход жуулчдын зарим нь энэ журмыг мэдээгүй, амны хаалтаа мартсан, авч амжаагүй байна, амны хаалт нь урагдаж, норсон гэх зэрэг шалтаг тоочдог байна.

Сүүлийн өдрүүдэд нийт 100 гаруй хүн дээрх журмыг зөрчин шийтгүүлснээс 70 орчим нь бэлэн мөнгөөр торгуулиа төлжээ. Харин тухайн үед бэлэн мөнгөгүй явсан хүмүүсийг гар дээр нь суниалгаж шийтгэсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Хууль тогтоогчид очиж шаардлага тавихад амны хаалт зүүгээгүй иргэд бэлэн мөнгөгүй бол 50 удаа суниах ёстой бол амны хаалтаа буруу зүүсэн хүмүүс 15 удаа суниаж шийтгүүлэхээр болжээ. Цар тахлын улмаас гадаадаас шинээр жуулчид нэвтрүүлэхгүй байгаа ч тус улсад амьдардаг гадаадын иргэдийг Бали арал руу аялахыг зөвшөөрч байгаа юм. Мөн Бали арал дээр удаан хугацаагаар амьдарч буй гаднын иргэд ч их байдаг аж.













