Хөвсгөлд эхэлсэн газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдгэрдсэн нь олон иргэдийг түгшээсэн үйл явдал боллоо. Гэтэл газар хөдлөлтийг нийслэл даяараа унтаагаараа өнгөрөөгөөд ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэрээр ингээд л унтаагаараа бүгд уммани бадмэхум болох юм бишүү. Тэр анхааруулдаг УОК нь хаана байсан юм бэ гэх мэтээр шуугиад л өнгөрөв.

Монголчууд наргианч ард түмэн сошиалаар ийм нэгэн сүрхий даргын талаар яваад байгааг анзаарав уу. ”Манай нутагт нэг ийм ид шидтэй нөхөр байна. Энэ нөхрийг хотод авч ирээд цаг уурын даргаар тавиад хэсэг харж байгаад Шадар сайдаар ажиллуулахыг шаардаж байна. Ховд биш Монголоо хамгаалах хэрэгтэй” гэжээ.













