• Latest
  • Trending
Цахилгаан машины ‘мангас’, тэрбумтан Элон Маскийн ээжийн сургааль

Цахилгаан машины ‘мангас’, тэрбумтан Элон Маскийн ээжийн сургааль

2021-01-07
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Thursday, March 5, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Цахилгаан машины ‘мангас’, тэрбумтан Элон Маскийн ээжийн сургааль

by admin
2021-01-07
in ЗӨВЛӨГӨӨ, Онцлох мэдээ
0
Цахилгаан машины ‘мангас’, тэрбумтан Элон Маскийн ээжийн сургааль

Би хүүхдүүддээ маш их хайртай, тэдний юу хийж бүтээснээр нь бахархдаг. Миний том хүү Элон хүрээлэн буй орчноо хамгаалах, хайрлахад нэмэртэй цахилгаан машин үйлдвэрлэдэг. Дунд хүүхэд маань болох Кимбал тариалангаас шууд хоолны ширээнд загвар бүхий ресторануудыг ажиллуулж, хүүхдүүдэд жимс болон хүнсний ногооны талбай, цэцэрлэг хэрхэн арчлахыг зааж сургадаг. Хамгийн бага маань болох Тоска өөрийн гэсэн кино компанитай, кино найруулж, продюсераар ажиллаж байна. Хүмүүс надаас хүүхдүүдээ хэрхэн өсгөж, амжилттай хүн болгов хэмээн их асуудаг. Миний хэлдэг зүйл гэвэл хүүхдүүддээ шаргуу хөдөлмөрийн үр шимийг зааж, хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дагах хэрэгтэй.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Хүүхдүүдээ багаас нь ажилд сурга

Би 31 настайдаа гурван ч хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болж байлаа. Би бүтэн цагаар маш их ажиллаж байсандаа огтхон ч харамсдаггүй. Надад өөр сонголт байгаагүй учраас тэр шүү дээ. Хүүхдүүдээ харж хандах нь миний хамгийн том үүрэг хариуцлага байлаа. Гурван хүүхдээ гэдэс цатгалан, айхавтар гоё тансаг биш ч өмсчихөж болохоор хэдэн хувцас, орох орон гэртэй байлгахын тулд маш ачаалалтай ажилласаар ирсэн. Би 8 настай байхдаа аавынхаа ажиллуулдаг эмнэлэгт ажилд орж, ажил хөдөлмөр гэдгийн амтыг мэдэрсэн. Миний ихэр эгч Кей бид 2 цагт 5 центийн хөлстэйгөөр аавынхаа ажлыг хийлцдэг байв. Кей бид 2 өсч томрон 12 настай болсныхоо дараа аавынхаа эмнэлэгт ресепшнээр ажиллаж эхэлсэн. Бид 2 үйлчлүүлэгчийг угтан авч, цай хийж өгөхөөс гадна, аавыг бэлэн болох хүртэл зочидтой юм ярилцдаг байлаа.
Аав ээж 2 бидэнд насанд хүрсэн хүн шиг хандаж, тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага үүрүүлж, амьдралын зах зухаас мэдрүүлж байсан нь их тус болсон гэж боддог. Яг энэ л хүмүүжлээр би өөрийнхөө хүүхдүүдийг багаас нь ажилдаа туслалцуулж, бие даахад нь чиглүүлж ирсэн. Тоска оффис руу надтай хамт ирж, юм шивэхэд тусалдаг. Харин Элон миний мэддэггүй бичгийн машины үйлдлүүдийг надад тайлбарлаж тусалдаг, Кимбал ч ажлаас минь хамжилцдаг байв.

Хүүхдүүдээ сайн сонсч, сонирхол дээр нь тулгуурлан хөгжүүл

Би хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ өөрийнхөө аав ээжийн арга барилыг л дагасан. Хүүхдүүдээ багаас нь бие даасан, сайхан сэтгэлтэй, үнэнч шударга, эелдэг, бусадтай харилцаж чаддаг, нээлттэй болоход нь илүү анхаарсан. Тэдэнд сайтар ажиллаж хөдөлмөрлөхийн ашиг тусыг ойлгуулахаар ярилцдаг байлаа. Би тэднийг юу сурах ёстойг харин заадаггүй байсан. Би хүүхдүүдээ хэт нялзрай юмшиг ханддаггүй, бас загнаж зандардаггүй байлаа. Гэрийн даалгаврыг нь шалгадаггүй байсан нь зүгээр л тэд үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гэж үзсэнийх. Тэд том болох тусмаа өөрсдийн ирээдүйн үүрэг хариуцлагыг бие даан ойлгож, ухамсарлаж сонголтоо хийсэн гэж болно.

Жишээ нь: Тоска өөрийнхөө ахлах сургуулийг сонгосон. Хүүхдүүд маань өөрсдийн хүссэн их сургуулиуд руу хүсэл сонирхлынхоо дагуу элсэн орцгоосон. Улмаар хүсэл сонирхол гэдэг хүчтэй болохоор хүссэн сургуульдаа орсон тэд ч урам зоригтой суралцаж, тэтгэлэг, оюутны зээл зэргийг авч чадсан гэж боддог. Хүүхдүүд бага байхаасаа эхлээд үүрэг хариуцлага гэдэг зүйлийг ойлгохоос нь бүү хаацайлж хамгаалаарай. Эртхэн л сурч байхад гэмгүй. Миний хүүхдүүд оюутан байхдаа шалан дээр гудас дэвсээд л унтдаг, нэг өрөөндөө олон оюутан хүүхэдтэй чихээд амьдардаг л байсан.

Хэт тансаг, эрх ямбаар хүүхдийг өсгөхгүй, аль болох хатуужилтай өсгөвөл хүүхэд илүү ухааждаг. Эрхлүүлэх, тансаглуулах тусам л өөрсдөө бие дааж чадахгүй, бусдаас хараат нэгэн болчихдог гэж би боддог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн сонголтонд хэт их стресстэж, санаа зовсноосоо болоод өөрсдөө хурдан хөгшрөх, хяналтгүйгээр идэх, биеэ гаргуунд гаргах зэрэг нь түгээмэл ажиглагддаг. Би өөрөө залуудаа модель, зөв хооллолтын багш байсан учраас тэрхүү үзэгдлийг маш сайн ажигласан. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдийнхээ сонголтыг өмнөөс нь хийх гэж битгий тэгэж улайрч, стрессдээрэй.

Хүүхдүүд аль их сургууль, ямар ажилд орохоо өөрсдөө шийдэж, бичиг баримтаа ч бүрдүүлэх хэрэгтэй. Тэдэнд бидний зөвлөгөө л хэрэгтэй болохоос үүрэг даалгавар хэрэггүй. Тэд өөрсдийнхөө ирээдүйг өөрөө л удирдах хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань бизнес эхэлмээр санагдаад, тэр нь танд дажгүй санаа шиг санагдвал тэднийг шууд л дэмж. Хүүхдүүддээ зөв хандлага, харилцааг зааж сургах нь зөв. Харин өөрсдөөр нь сонголтыг хийлгүүлж бай л гэж хэлмээр байна.

Жич: Мэй Маск нь олон улсын супермодель, хооллох урлагийн багш, хоол зүйч, илтгэгч бөгөөд ;А Woman Makes a Plan’ номын зохиогч юм. Тэрбээр Vanity Fair, Vogue, Marie Claire, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн нүүр хуудсанд гарч байсан нэгэн билээ.

Хэрэв бичвэр таалагдсан бол лайк дараад эх сурвалжаа дурьдаад цааш нь түгээнэ үү. Баярлалаа 🥰

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.