Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар албан ёсоор бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК болон Засгийн газраас олныг хамарсан үйл ажиллагаа буюу шинэ жилийн баярыг тэмдэглэхийг хориглосон билээ. Түүгээр ч зогсохгүй хатуу хөл хорио тогтоож, олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан юм. Тиймээс ард иргэд төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж, шинэ жилийн баярыг тэмдэглэлгүй зөвхөн гэр бүлийн хүрээнд баярлаж, өнгөрүүлсэн байдаг.

Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УОК-ын Шуурхай штабынхан өнгөрөгч сарын 30-нд ‘Шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Улмаар гаднаас хоол, унд зөөвөрлөж, оруулсан. Бие биедээ шагнал урамшуулал олгосон’ гэх мэдээлэл байгаа билээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяраас тодруулахад ‘Юу гэж баяр тэмдэглэх вэ дээ. Бүтэн жил ажилласан хүмүүсийг шагнаж болно биз дээ’ гэх тайлбарыг өглөө.













