Нэг адилхан зүйлээ дахин дахин давтан хийгээд үр дүн хүлээгээд сууж болохгүй. Хавьтлаа сайн тодорхойлж чадахгүй байна, тусгаарлалтын явцад халдвар авч байна. Арга барилаа яаралтай өөрчилж угтаж хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Цурманд оруулахтай адил.

Улаанбаатар хотын 411 мянган өрхөд шинжилгээ хийхэд бүх тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг оруулахад нийт 23 тэрбум төгрөг шаардлагатай. Одоогийн стратеги буюу хавьтал тогтоох аргаараа явбал нэгдүгээр сарын 26-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоож байж өвчнийг бууруулж чадна.
Хэрвээ 26-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоовол хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ. ‘Оном’ сангийн эрдэмтэд гар бие оролцож, хамтран ажиллах хүсэлтээ хүргүүллээ. Эрдэмтдийн багт цалин, мөнгө, гавъяа шагнал хэрэггүй. Бид Монгол гэсэн нэг л эрх ашигтай учраас чаддаг, сурсан юмаараа туслахыг хүсч байна.













