Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Засгийн газраас өнөөдөр шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тогтоол гаргалаа. Гэхдээ энэ тогтоолыг жил бүр гаргадаг. Хуулийн дагуу манай улсын аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниудад байдаг.
Мөн сүүлийн үед шатахуун тасарлаа гэх мэт мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хаягт хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргалаа. Бид хэдий ОХУ-аас 100 хувь шахуу импортын түлш, шатахууны хамааралтай, ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзсан.
Миний бие ч Эрчим хүчний сайдтай нь уулзаж асуудлыг ярьсны хүрээнд биднийг ямар ч нөхцөлд бензин, шатах, тослох материалаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. Одоогийн байдлаар гэхэд Төмөр замын Толгойт, Рашаанд өртөөгөөр 150 гаруй тонн АИ92 бензин тээсэн вагон ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн байгаа.
Геополитикийн нөхцөл таагүй байгаа энэ үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг, нөөцийн саваа дүүргэх тухай асуудлыг чухалчилж байна. Саваа дүүргэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй, үүнд зээл олгох тухай ярилаа.
Ард иргэддээ хэлэхэд тайван, амгалан байгаарай. Хариуцсан яам шатахуун тасалдуулахгүй байх асуудлыг анхаарч байгаа. Зарим аж ахуйн нэгжид зохион байгуулалттайгаар хомстол бий болгож байгаа гэдэг асуудлыг шалгаж, шаардлагатай бол хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өглөө.
Discussion about this post