Япон улсад найзыгаа голоос аврах гэж оролдсон Монгол залуу харамсалтайгаар амь эрсэдсэн талаар “Yahoo News Japan” мэдээлжээ.
Тодруулбал ням гарагт /2024.06.32/ Сагамихара хотын Чүо дүүрэгт байрладаг Сагами гол руу 24 настай Монгол эрэгтэй найзыгаа аврах гэж ороод сураггүй болсон байна. Түүний цогцос даваа гарагийн /2024.06.24/ өглөө олдсон юм.
Ням гарагт орон нутгийн цагаар 17:30 минутад тус голын хажуугаар өнгөрч явсан хүн нэгэн эрэгтэй живж байна гэх дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу цагдаа болон гал хамгаалах албаныхан хайгуул явуулж эрэгтэйн цогцсыг ослын газраас 50 метрийн цаана олсон байна. Түүний найз голоос аюулгүй гарч чадсан аж.
Осол гарсан голын бүсэд усны гүн ойролцоогоор дөрвөн метр байсан бөгөөд урсгал нь энгийн үеэс хурдтай байжээ. Цагдаа нар осол хэрхэн гарсныг мөрдөх ажил эхлүүлсэн байна.













