• Latest
  • Trending
Эмгэнэл: Хаан найргийн Хатан Дулмаа тэнгэрт дэвшлээ

Эмгэнэл: Хаан найргийн Хатан Дулмаа тэнгэрт дэвшлээ

2024-03-28
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, December 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Эмгэнэл: Хаан найргийн Хатан Дулмаа тэнгэрт дэвшлээ

by admin
2024-03-28
in БУСАД
1
Эмгэнэл: Хаан найргийн Хатан Дулмаа тэнгэрт дэвшлээ

ШАГДАРЫН ДУЛМАА (1931-2024)

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Шагдарын Дулмаа 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын уран зохиол, соёл, урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрбээр билгийн тооллын XV жарны цагаагчин хонин жил, аргын тооллын 1931 онд тухайн үеийн Төв аймгийн Авдарбаян сум, эдүгээгийн Сэргэлэн сумын нутаг Урт худаг гэдэг газар мэндэлжээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, найман настайдаа сумын бага сургуульд элсэн суралцаж, улмаар Төв аймгийн Зуунмод хотод дунд сургуулиа дүүргэсэн байна. МУИС-ийн хэл бичиг, утга зохиолын ангид элсэн суралцаж, 1954 онд төгсчээ. 1955-1958 онд тухайн үеийн ЗХУ-д Комсомолын төв сургууль, 1965-1967 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ.

YOU MAY ALSO LIKE

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

Сэрэмжлүүлэг: Маргаашаас эхлэн ихэнх нутгаар хүчтэй цас болон шороон шуурга шуурна

МХЗЭ-ийн Төв хороонд лектор, үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр 14 жил, “Үнэн” сонины Соёлын хэлтэст утга зохиолын ажилтнаар 21 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна. 1994 оноос хойш тэрбээр Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд ур чадварын багшаар ажиллаж, Монголын уран зохиол, сэтгүүл зүйн салбарт олон зуун шавь бэлтгэн гаргасан ачлалт багш, сурган хүмүүжүүлэгч байлаа. Тэрбээр залуучуудын байгуулагад ажиллах хугацаандаа залуучуудыг хөдөлмөрч, эх оронч, үнэнч шударга үзлээр хүмүүжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, соёл хүмүүжлийн талаар олон арван лекц бичиж, лекторын уран чадвар, гэр бүл, үерхэл нөхөрлөлийн тухай ном гаргаж, эвлэлийн бүгд хурлын илтгэл тогтоол бичилцэж, хүүхэд залуучуудын хүмүүжилд үнэт хувь нэмрээ оруулжээ. Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монголын залуучуудын их наадмуудаас алтан медаль, “Залуучуудыг халамжлан хүмүүжүүлэгч” медаль зэрэг олон шагнал хүртээж байв. Ш.Дулмаа нь сэтгүүлчээр 20 гаруй жил ажиллахдаа Монголын шилдэг тэргүүний хүмүүсийн тухай найруулал, нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга болон мэдээ, шүүмж, асуудал дэвшүүлсэн өгүүлэл зэрэг 5000 орчим бүтээлийг хянаж, бичиж нийтэлж, ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд нөр их хөдөлмөрөө зориулж байсныг төр, засаг өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух бичиг зэрэг төрийн дээд шагнал болон Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

Ш.Дулмаа нь сайн сэтгүүлч нийгмийн зүтгэлтэн төдийгүй ард түмэндээ “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн хүндлүүлсэн нэрт яруу найрагч билээ. Тэрбээр оюутан ахуй цагаасаа уран бүтээлийн гараагаа эхэлж, Төрийн шагналт яруу найрагч Ч.Чимидийн удирддаг Их сургуулийн утга зохиолын дугуйланд хожмын нэрт зохиолч, яруу найрагчид болох М.Ширчинсүрэн, Д.Мягмар, Д.Гомбожав нарын хамт суралцаж байв. Мөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн гарын шавь нарын нэг болж, уран бүтээлийн замд эргэлт буцалтгүй оржээ. Түүний анхны ном 1966 онд “Үүрийн цолмон” нэртэйгээр хэвлэгдсэн байна. “Өглөө”, “Халхын сайхан эрчүүд”, “Мөнгөн чавхдас”, “Мөнгөн хонх”, “Хайрын мянган бодол”, “Хайрын эгшиглэн”, “Хайрлахын заяатай орчлон”, “Хунгийн нулимс” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэгийн 20 гаруй ном, “Алтан урсгал” роман туурвижээ. Мөн “Миний сайхан ээж”, “Цэнхэр сувдан урсгал” баримтат кинонууд нь ч үзэгчдийн хүртээл болсон сайн бүтээлд тооцогддог. Түүний яруу найргаар бүтсэн олон арван дуу Монголын радиогийн алтан фондод орж, ард түмний дунд ардын дуу шиг түгэн дэлгэрсэн юм. Тухайлбал, орчин цагийн бэсрэг уртын дуу гэж болох “Монгол нутгийн үзэсгэлэн” дууг алдарт уртын дуучин, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цоодолтой хамтран бүтээж, Зууны манлай уртын дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзадаар дуулуулсан нь Монгол дууны алтан сан хөмрөгт үнэт өв болж орсон юм. Түүнчлэн “Алтан зул”, “Хүлээлт”, “Дандаа чамайгаа санаж явъя”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хилчний уянга”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 50 гаруй дуу нь хит болж, олны таашаал, хүндэтгэлийг хүлээсэн билээ. Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооны хэвлэл “Монголын шилдэг яруу найраг” ном, Өвөрмонголын “Хөлөн бойр” сэтгүүл, Өвөрмонголын уран зохиолын сэтгүүлүүдэд олон шүлэг нь нийтлэгдэн гарсан байна. Мөн хуучин социалист орнууд болон Югослав, Япон, Вьетнам зэрэг олон орны хэвлэлд түүний уран бүтээл нийтлэгдэж байв. Ш.Дулмаагийн уран бүтээлийг үнэлж 1971 онд “Үүрийн цолмон”, “Өглөө” номд нь МЗЭ-ийн шагнал, 1984 онд “Эх орон танаа өргөх дуулал”, “Бүсгүй”, “Цэргийн эх” шүлэг туурвисан учир Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2007 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2014 онд Монгол Улсын Ардын уран зохиолч цолыг тус тус хүртээжээ. Монголын уран зохиолын хатан ижий хэмээн хүндлэгдсэн авьяас билиг, нинж нигүүсэлт уянгын их найрагч, ачлалт төгс багш, элбэрэлт сайхан ээж Шагдарын Дулмаа Таныг Монголын ард түмэн, үе үеийн мянга мянган шавь нар тань үүрд дурсан санах болно. Та минь яруу найргийнхаа гэрэлт мөр бүхэнд хайрлан дээдэлж, магтан дуулж явсан эх сайхан Монгол орныхоо эрдэнийн алтан хөрсөнд эгнэгт амгалан нойрс доо.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

ShareTweet

Comments 1

  1. biolean reviews says:
    2 years ago

    obviously like your website but you need to test the spelling on quite a few of your posts Several of them are rife with spelling problems and I to find it very troublesome to inform the reality on the other hand Ill certainly come back again.

No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.