Өвөрхангайд бусдад хүчирхийлүүлсэн өсвөр насны охин өндрөөс үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Эх сурвалжуудын хэлснээр удаа дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байжээ…

Өвөрхангайд өндрөөс үсэрсэн охины хоёр шилбэ нь хугарч, шархаа даалгүй нас баржээ

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хөлийн шилбэ хэсгээр хугарсан өсвөр насны эмэгтэй хүүхэд хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага өчигдөр орой буюу тавдугаар сарын 9-ний 21:05 цагт аймгийн цагдаагийн газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгалт явуулахад, Арвайхээр сумын дугаар … хаягт бүртгэлтэй, 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ирж, анхан шатны тусламж үзүүлэх явцад шархаа даалгүй амиа алдсан байна.

Эх сурвалжуудын хэлснээр талийгаач охин бусдад хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сард гарсан бөгөөд удаа дараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байжээ.

Latest articles

Related articles

spot_img