Сонгууль дөхөхөөр олон дагагчтай олны танил хүмүүс өөрсдийн хаягаа зардаг. Тэгвэл Маск продакшны жүжигчин Баярмагнай хаягаа зарж бүх мэдээллээ устгасан талаар өмнө нь шар хэвлэлээр сэдэв болж байв.
Тэгвэл тэрбээр энэхүү пэйжээ зарсан гэх тайлбараа өөрийн шинэ цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг бичиж байсан билээ.
Тэрбээр: “Би чинь хэлтэй амтай, гар утастай пэйж хаягтай хүн шүү дээ. Би ер нь хэнд ямар гэм хийсэн буруутан юм. Зүгээр мөрөөрөө амьдарч байхад зүгээр л байна шүү. Та нар хэл дээ. Би хэнд ямар гай буруу юм хийснийг, Хулгай хийж худлаа яриагүй, хүүхдийн сургалтын төлбөр хийхийн тулд пэйж хуудсаа зарсан нь үнэн. Энэ хуудсыг хэн авсныг би мэдэхгүй. Сүүлд “Давалгаа” болчихсон л байна лээ.” хэмээж байсан.
Тэгвэл Гавъяат маань дахин шинээр хөтөлж байсан пэйжийн нэрээ сольсноор олны дунд түүнийг дахин фэйсбүүкээ зарах нь хэмээн хардлага үүсчээ. Учир нь тэрбээр хуудасны нэрээ сольж “БИ МОНГОЛ ХҮН” гэж өөрчилсөн байна.
Ямартаа ч тэрбээр шинэ нэртэй хуудастаа зургаа оруулж дээрх тайлбарыг бичсэн байв. Тиймээс түүний хуудас зарагдах эсэхийг зарим дагагч нар нь тун анхааралтай ажигласаар…