95 дахь удаагийн Оскарын наадмын ёслолын ажиллагаа АНУ-ын Лос Анжелес хотод үргэлжилж байна.
Энэ жил шинжлэх ухааны уран зөгнөлт “Everything Everywhere All at Once” 11 төрөлд нэр дэвшиж буй.
Уг киноны гол дүрийг бүтээсэн Малайз-Хятад гаралтай жүжигчин Мишель Иеог шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэх магадлал хамгийн өндөр хэмээж байгаа. Мөн “Everything Everywhere All at Once”-д бүтээсэн дүрээрээ Ке Хюи Куан шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн нь олны сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болов.
Малайз-Хятад гаралтай жүжигчин Мишель Иео гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин болж, Оскар хүртлээ.
Тэрбээр “Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болов.
Мөн Мишель Иео нь гол дүрийн шилдэг жүжигчний шагнал хүртсэн Ази гаралтай анхны уран бүтээлч болж, түүхэнд бичигдэж байгаа юм. Харин гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Халим” кинонд бүтээсэн дүрээрээ Брэндан Фрэйзер шалгарав.