Монгол Улсын 2023 оны төсвийн хууль хэрэгжиж эхэллээ. Төсвийн хуулийн дагуу Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгоно. Өндөр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг
олгохгүй бөгөөд үлдсэн хүүхдүүдэд сар бүр 100 000 төгрөгийг үргэлжлүүлэн олгох юм.
Монгол Улсын 0-17 насны нийт хүүхдийн 96 хувь нь хүүхдийн мөнгө авдаг.
Үүнээс:
- 34.2 хувь нь хүүхдийн мөнгөө хадгалж, хуримтлуулдаг
- 6.2 хувь нь талаас илүүг нь хуримтлуулдаг
- 6.1 хувь нь талаас багыг хуримтлуулдаг
- 50.5 огт хуримтлуулдаггүй
- 3.0 хувь нь юунд зарцуулснаа мэдэхгүй гэсэн судалгаа гарчээ.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.