Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг Монгол ардын үг байдагчлан шашны нэр барьж элдэв өнгийн ёс бус үйлдэл хийж эрээ цээргүй авирладаг нийгмийн давхарга хаа сайгүй болсон нь цаг цөвүүн болсоны шинж гэлтэй. Мухар сүсэгт автсан иргэд бөө, лам, удган зайран гэх мэтээр өөрийгөө цололсон хүмүүс дээр очиж бие мах бодь болон сэтгэл санаагаараа хохирсоор ирсэн нь нэг биш билээ.
Тэгвэл энэ удаад нэгэн ламтан ёс бус үйлдэл хийж буй гэрэл зураг цахим орчинд түгжээ. Ямартайч засал ном хийж буй нь илт аж гэвчиг залуу эмэгтэйг өөрийн гараар хувцас хунарыг нь тайлж буй зохисгүй үйлдэлийг харахад жиг.шэл зэвү.үцэл хоёр зэрэг төрөхийн зэрэгцээ ийм гаж ёс бус үйл дом шарын шашинд лав байдгүй байлтай.
Эл мэдээний эх сурвалж нь фитнессийн багш Л.Саруулбат бөгөөд тэрээр ингэж бичжээ.
Лам болно бид буруу яваад байсан байна
Ховсын эрдэм гэнэ ээ? Энэ хүүхэн өөрөө бичлэг хийж яагаад унтаад байгаагаа ойлгоогүй? лам 50-200 н сая төгрөг амлажээ Бүтэн биеийн засал














