Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх гэж байна.ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл тэглэхээр боллооЭнэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо. Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл ААН байгууллагын НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо. Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компаниудын ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг олгохоор боллоо.
– Малчдаас ноолуур авахад зориулж, 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно.
– Шатахууны үнийг тодорхой хувиар бууруулна
– Дөрөвдүгээр сарын 12нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, тэглэж байна.
– Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй
– 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй
– Үйл ажиллагаа нь хүндэрсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.













