Шуурхай: ‘Энхсаран’-г яг одоо нүүлгэн шилжүүлж байна

Яг одоогийн байдлаар халдварын голомт гараад байгаа  “Энхсаран” сувиллыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.

Сануулахад, 11 дүгээр сарын 07-ны өдөр Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан тээврийн жолооч “Д”-аас коронавирус илэрч манай улс дотооддоо халдвар алдсан. Тухайн өдөр багц шинжилгээ хийгдэж, 24 зэрэг тохиолдол зэрэг илэрчээ.

Тухайн үед Энхсаран сувилалд 61 иргэн тусгаарлагдаж байсан бөгөөд тэдгээр иргэдийг ХӨСҮТ-д аваачсан учраас өөр хэн нэгэн хүн тус сувиллаас нийгэмд гарсан асуудал байхгүй гэж ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Энхсаран сувилалд өнөөдрийн байдлаар 81 хүн тусгаарлагдаж байсан бөгөөд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу эдгээр иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлж байна.

Latest articles

Related articles

spot_img