Xvн төpөлxтөний тvvxэнд бaйгaaгvй xaмгийн өндөр xaлдвapлax чaдaмж бvxий, xaмгийн өндөp xөнөөлтэй таxалтaй 11 сарын турш ямap ч xохиpoлгvй тулалдаж ирсэн Монголын маань эмч, сувилагч нар үнэхээр тэсвэр хатуужил, ур ухаанаа шавхан ажиллаа.

Яг үнэнийг хэлэхэд аливаа эмнэлгийн хамгийн хүнд ачааг сувилагч нар нуруун дээрээ үүрдэг гэж санагддаг. Бүх эмчилгээг сувилагч нар л гардан гүйцэтгэдэг. Цэрэг дайнаар бол фронт дахь торгуулийн суман. Тахалтай хүмүүсийн цус нөж, баас шээс, шинжилгээтэй байнга зууралдана гэдэг амар зүйл биш нь ойлгомжтой. Өнөөдрийг хүртэл дотоодод халдвар алдаагүй, нэг ч хүн амь хохироогүй явж байгаа нь ерөөсөө сувилагч нарын маань л хөдөлмөрийн үр дүн мөн. Тиймээс Монголчууд сувилагчаа муу хэлэх нь битгий хэл сувилагч баатрууддаа алга ташиж, мэхийн ёслох ёстой.













