Tycгaapлaлтaд бaйcaн oлoн yлcын тээвpийн жoлooчooc цар тахалын халдвар илэрлээ. Tyc жoлooч дөрвөн xoнoгийн өмнө гэpтээ xapьcaн бөгөөд түүний гэр бүлийн хүнээс мөн халдвар илэрчээ. Жолоочийн явсан маршрут гарсан байна.
Тэрээр өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр ОХУ-аас Монголд ирж, Энхсаран сувилалд арваннэгдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тусгаарлагдаж, гэртээ харьсан байна. Улмаар Нисэхийн автобусны буудал-Таван шар автобусны буудал-3, 4-р хорооллын автобусны буудал-Тоосгоны үйлдвэрийн автобусны буудлуудаар үйлчлүүлж, UB Palace-д “Хархан нүдэн” тоглолт үзжээ.
Хамгийн ноцтой нь олон нийтийн газарт үзвэр үйлчилгээ үзсэн гэдэг нь тэнд иргэд олноороо маскгүй цугларсан бөгөөд халдвар авсан хүнтэй тодорхой хэмжээнд хэдэн хүн харьцсан нь ойлгомжтой. Уг тоглолт нь Увс аймгийн залуу дуучин Дэмбэрэлнямбуугийн бие даасан тоглолт байсан бөгөөд хичнээн олон иргэд гэртээ халдвар аван харьсныг яаралтай олж тогтоох хэрэгтэй боллоо.
Жолоочийн явсан маршрутыг доорх зурагнаас дэлгэрэнгүй үзнэ үү.














