Хошин шогийн эмэгтэйчүүд дундаа авьяасаараа цойлон гарч ирсэн Онон гэх бүсгүйг үзэгчид мэднэ. X-TVЦ продакшнаас ажлын гараагаа хийсэн жүжигчин З.Онон “Эмоци” хамтлагт урилгаар оролцохоор болжээ. Х-Түц-н Захирал МУГЖ Онон ‘Алганы хээ’ нэвтрүүлэгт оролцохдоо ‘Одноо бид хоёр хааяа ярилцдаг юм. Бид хоёр чинь ер нь жүжигчнээсээ гадна багш юм бишүү’ гэж ярьжээ. Үнэхээр ч тэднийхээ дамжиж урлагын замд хөл тавьсан олон залуус өөр, өөрсдийн продакшныг байгуулан амжилттай явна.
Жүжигчин Онон бүсгүйн хувьд ханьтайгаа ‘Чи бидэн хоёр’ дууг хослон дуулснаар зохиолын эмэгтэй дуучдыг ажилгүй болгохоо шахсан гэдэг. Жүжигчний мэргэжлээсээ багагүй хугацаанд завсардсан жүжигчин З.Онон бага охиноо төрүүлээд 80 килограмм жинтэй болсон аж.

Гэтэл түүнд олон ангит кинонд тоглох санал ирснээр дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж Бүтэн амтьдралд үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин болоод авсан. Тэгвэл тэрбээр хошин шогийн тайзнаа дөрвөн жилийн дараа гарлаа. Харин түүнийг үзэгчид танихгүй байна гэнэ шүү. Учир нь их гоолиг болсноос гадна нүүр будаг нь түүнийг үзэсгэлэн гоо болгосон байжээ.













