Бурханч лам Г.Пүрэвбатын гарын шавь, гайхалтай залгамжлагч Д.Ухаанзаяа лам хэдийнэ сүсэгтэн олны шүтэж дээдэлдэг эрхэм хүмүүсийн нэг болоод буй. Монголын оюун санааны нэгдэл болсон Мэгжид Жанрайсиг бурханы мэлмийг нээж, гар бие оролцон бүтээлцсэн энэ эрхэм хүний ах дүүс нь бүгд У үсгээр эхэлсэн нэртэй гэнэ. Учралсайхан, Уламсайхан. Уранчимэг, Ухаанзаяа, Уртнасан, Уянга-Эгшиг гэх мэтээр хөвөрдөг байна.
Харин түүний гэргий нь Монголын анхны эмэгтэй нисгэгч Энх-Од хэмээх энэ бүсгүй.

Ленинградын нисэхийн академийг хоёрхон эмэгтэй төгссөний нэг энэ бүсгүй өдгөө Нисэхийн ерөнхий газрын нислэгийн ахлах удирдагчийн хариуцлагатай алба хашдаг байна.

Монголын шашны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрхмүүдийн хувийн амьдрал үргэлж адармаатай байдаг. Лам ч гэсэн, бурхны үйл хэрэгтэн ч гэсэн эр хүн учраас бас хоёр талтай бодож үзэх хэрэгтэй.
Д.Ухаанзаяа бусад багш нараа бодвол нас залуу цyc шингэн. Түүний экс гэргий Энх-Од монголын анхны нисгэгч бүсгүй. Гэргийнхээ хамт хэвлэлийн хуудаснаа олонтаа заларч байв.
Тэгвэл бурханч лам маань өөрөөсөө 20 дүү бүсгүйтэй амьдарч эхэлсэн. Найз бүсгүйгээ эрхлүүлж төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаа бичлэг олон нийтэд тарж тухайн үедээ нилээд л том сенсаци болж байсан.

Хөл xopионы үeд караокe ажиллаж байсан болж таарав уу? Дандаа бурхан зурж ухаалаг царайлж сууна гэж юу байх вэ. Хааяа ч гэсэн олон нийтийн уушийн газраар ингэж явдаг байх нь байна.

Мэдээж нэг дор нэжгээд бүсгүйтэй нapгиж цэнгээгүй, бусад нь найз бүсгүйнх нь найз охид байх магадлалтай шүү таминь ээ. Тэгээд Ухаанзаяа бүсгүйчүүдтэй наргиж байна гээд гадны кино төсөөлөөд байв. Гэх зэргээр олон хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан юм.













