Xүний Эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д танилцуулсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээс гарч ирж буй цэрэг армийн яргаллын кейсүүд үнэхээр аймшигтай. “Есөн эрүү” армид жинхэнэ утгаараа төгөлдөржчихсөн юм биш үү.
Армиас тийм айм.шигтай хар.гис.лал, хүч.ир.хий.лэл мэдрээд гарсан зарим нь насан туршдаа сэтгэл зүйн эмгэгтэй болж гут.ралд орчихсон байх вий. Зарим нь тэнд сурсан хү.чир.хийллээ амьд.рал дээр шийдэл болгож хэрэгжүүлээд сурчихсан байх вий.
Сүүлийн гурван жилийн хугацаанд дэг.лэл.тийн улмаас ЕСӨН ЦЭРЭГ ам.иа алд.сан гэх эмгэнэлтэй тоон мэдээлэл байна. Эх орны хүү болох гээд армид явсан эцэг, эхийн хүү эрэм.дэг болоод ирэх нь энүүхэнд болчихсоныг нь тоолбол хэчнээн бол. Дайн дажингүй энхийн орны хувьд энэ бол хэтэр.хий хар.гис тоо.
Эрэмдэг болгоод, цог.цос явуулах.даа “Уг нь нүдийг нь шалгаж, шүдийг нь хүртэл тоолоод эрүүл саруул тул цэрэгт татдаг биш бил үү. Эрүүл гээд авч явчхаад шарилыг нь өгдөг арми Монголд л байна. Эмгэнэлтэй кейс болгоны дараа сайд, дарга нар нь албан тушаалын суудал дороо хумсаа нууж, арьсаа хамгаалж үлдсээр.
Манай эрэлхэг залуус дай.н дажин.тай, үйм.ээн самуун.тай гадаад орнуудад энхийг сахиулах ажиллагаанд овжин, самбаа оролцоод ирдэг биш бил үү. Гэтэл эцэг, эхийн өврөөс дөнгөж өндийсөн хөвгүүд эх орны хүү болох гэж очоод эрэмдэглэгдэж, амь насаа алдсаар байх уу.
Б.БЭХНЭМЭХ
eguur.mn













