ШУУРХАЙ: Нэгнээ бүлэглэн зoдcoн хүүхдүүд аль дүүргийн ямар сургуулийн хүүхдүүд болох талаар….

Нэгнээ бү.лэг.лэн зод.сон хэргийг хоёр сарын өмнө 16-17 насны хүүхдүүд Баянгол дүүрэгт үйлджээ

Цахим ертөнцөд нэг хүүг бүл.эг хүүхдүүд зо.дож буй бичлэг цацагдсан нь олны анхаарлыг татаад буй.

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Бүх мэдээллийг холбогдох нэгжид хүргүүлсэн. Шалгалтын ажил хийгдэж байна” гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэг нь 2 сарын өмнө Баянгол дүүрэгт үйлдэгдсэн байна.

Харин нэгнийгээ з.од.ож буй хүүхэд нь 16-17 насны хүүхэд бөгөөд хэн болохыг нь урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.

Тодруулбал “БГД-ийн 11 дүгээр хороо, 12 дугаар байрны гадна тоглоомын талбайд дээрх хэрэг гарчээ.

Мөн урьдчилсан байдлаар Техникийн коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Б нь М-ийг зодсон болох нь тогтоогджээ.

Хохирогч М нь бүтэн өнчин бөгөөд нагац эгчтэйгээ амьдардаг гэсэн мэдээлэл байна. Дээрх хэргийг БГД-ийн Цагдаагийн газар, ЗХБГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтэс хамтран шалгаж эхэлжээ.

Тухайн зод.оо.н хийсэн хүүхдийн ё.с зүй.гүй үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх ч олон нийтийн сүлжээнд элдвээр шүүмжилж, шүүх нь хүн.лэг б.у.с бөгөөд олон талын эрсдэлтэй юм. Ташрамд өгүүлэхэд, хичээл сургалтын үйл ажиллагаа амарсантай холбоотойгоор сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ нэгнээ бүлэглэн зо.дох, дээ.рэл.хэх хэргүүд олширч байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, бусдыг зо.д.ох, зо.дуу.лах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

46-р сургууль: Зод.сон хүү аав, хойд ээжтэйгээ амьдардаг. Маш их санаа зовж байна

Хөвгүүд нэгнээ зод.ож буй бичлэг сошиал орчинд түгж, олны анхаарлын төвд ороод байна. Тус хэргийг ЦЕГ анхааралдаа авч зодуулсан болон зод.сон хүүхдүүдийг хайж, холбогдох шалгалтыг хийж байгаагаа мэдэгдсэн.

Бичлэгт нэгнээ идэвхийлэн зод.ож буйгаар бууж үлдсэн хүүг Г.Б гэдэг бөгөөд Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуульд сурдаг байжээ. Бид тус сургуулийн захирал О.Мөнхзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Г.Б танай сургуулийн сурагч мөн үү. Удирдлагууд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Бид бичлэгийн сошиал орчноос харж, эмзэглэж байна. Тухайн хүү хоёр жилийн өмнө манай сургуульд есдүгээр ангиа төгсөөд гарсан. Манай сургуульд сурч байсан нь үнэн.

-Суралцаж байхдаа ямар нэг хүмүүжлийн доголдол гаргаж байсан уу?

-Манай сургуульд сурдаг байхдаа хүмүүжлийн доголдол гаргаж, элдэв асуудалд холбогдож байсан удаагүй. Сурагчийн маань хувьд аав, хойд ээжтэйтэйгээ амьдардаг. Үүнээс цааш хүүхдийн хувийн амьдралын талаар хэт дэлгэрэнгүй ярьж болохгүй шүү дээ.

-Одоо та бүхний зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Би ЦЕГ-т мэдүүлэг өгөөд ирлээ. Хүүтэй холбоотой байдаг сурагч байгаа эсэхийг сурагчдаасаа тодрууллаа, олдохгүй байна. Холбоо барих арга чарга хайж байна. Энэ тухайгаа ЦЕГ-т ярьсан.

-Харин 3oдyyлж буй хүү танай сургуультай холбоогүй юү?

-Холбоогүй. 3oдyyлж буй болон Г.Б-ийн хамт байгаа бусад хүүхдүүдийг бид танихгүй юм билээ.

Latest articles

Related articles

spot_img